“Грийн шоу продакшн”-ны 10 жилийн ой, “Хийморь” төслийн 5 таван жилийн ойн хүрээнд Монгол Улсын бөхчүүд болон ӨМӨЗО-ны бөхчүүдийн хооронд халз барилдаан зохион байгуулахаар болсон. Монгол үндэсний өв соёлыг Монгол туургатны улсуудаар дамжуулан олон улсад сурталчлан таниулах зорилготой тус барилдаан маргааш буюу 10-р сарын 10-нд Монгол бөхийн өргөөнд болох юм. Бөхчүүд үндэсний бөх болон Өвөр Монгол гэсэн бөхийн хоёр төрлөөр барилдах аж.
Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр маргааш буюу 10-р сарын 10-нд бөхийн өргөөнд болох Монгол Улс болон ӨМӨЗО-ны бөхчүүдийн халз барилдаанд зодоглоно. Түүний барилдах эрх энэ оны зургаадугаар сарын 16-ны өдөр сэргэсэн.
Улмаар Н.Өсөхбаяр аймгийн хурц арслан цолтой "Нутгийн Буян групп"-ийн 30 жилийн ойд зориулсан, намрын улирлын нээлтийн барилдаанд зодоглосон. Тус барилдаанд Хөвсгөл аймгийн арслан М.Баасанжавт өвдөг шороодсон бөгөөд нэг жил гурван сарын дараа Монгол бөхийн өргөөнд барилдсан нь тэр юм.
Монгол улсаас тус барилдаанд:
- Ховд аймгийн Буянт сумын харъяат Улсын Аварга О.Хангай
- Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат Улсын Арслан Ц.Бямба-Отгон
- Төв аймгийн Өндөрширээт сумын харъяат Улсын Заан Д.Хүдэрбулга
- Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат Улсын Харцага Б.Зоригтбаатар
- Булган аймгийн Орхон сумын харъяат Улсын Начин Э.Сумъяабат
- Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат Аймгийн хурц Арслан Н.Өсөхбаяр нар барилдах юм.
Харин Өвөр Монголоос тус барилдаанд:
- ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны харъяат Х.Үндэс /1024-т хоёр, 512-т нэг удаа түрүүлсэн/
- ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны харъяат С.Эрхэмсүлд /512-т дөрвөн удаа түрүүлсэн/
- ӨМӨЗО-ны Хөлөн буйр аймгийн Шинэ барга зүүн хошууны харъяат У.Төрцацрал /512-т гурван удаа түрүүлсэн/
- ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шилийн хотын Уулын авганар хошууны харъяат Э.Мэргэнбилэг /512-т нэг удаа түрүүлсэн/
- ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн сөнөд хошууны харъяат Х.Давхарбаяр /512-нэг удаа түрүүлсэн/
- ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн сөнөд хошууны харъяат Х.Бөхбаяр /512-т нэг удаа түрүүлсэн/ нар барилдахаар болжээ.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.