Гадаад мэдээДЭЛХИЙ

Монгол Улс "Олон улсын хөгжлийн ассоциаци"-ийн хандивлагч болж, 1.3 сая ам.долларын хандив үзүүлнэ

“Дэлхийн банкны групп” (WBG) бямба гарагт (2026.10.17) мэдэгдэл хийснээр Монгол Улс “Олон улсын хөгжлийн ассоциаци"-аас (IDA) 30 гаруй жил санхүүжилт авсны эцэст тус сангийн хандивлагч болжээ. IDA-гийн мэдээлснээр УИХ тус сангийн санхүүжилтийн ээлжит үе шатанд 4.8 тэрбум төгрөг буюу 1.3 сая ам.доллар хандивлах шийдвэр гаргасан байна.

Санхүүжилт хүлээн авагчаас хандивлагч болсныг “Дэлхийн банкны групп” мэдээлэхдээ “Монгол Улсын хөгжлийн замнал дахь чухал үйл явдал болж байна” гэжээ. Монгол Улс 1996 онд Дэлхийн банкны гишүүн болсноосоо хойш нийтдээ 1.62 тэрбум ам.долларын хөгжлийн санхүүжилт хүлээн авсан байна. Үүнд “Олон улсын хөгжлийн ассоциаци”-аас зам тээвэр, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбарт олгосон санхүүжилт багтана.

Монгол Улс 2020 оны долоодугаар сард IDA-гаас дэмжлэг авах орнуудын жагсаалтаас хасагдсан юм. Ингээд Дэлхийн банкнаас дунд орлоготой орнуудад зориулж зээл олгодог Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны (IBRD) харилцагч болжээ. IDA нь бага орлоготой орнуудад санхүүжилт олгодог бол IBRD нь дунд орлоготой улсуудад зээл өгдөг юм.

Дэлхийн банк мэдээлснээр Монгол Улсын Сангийн сайд З.Мэндсайхан үүнийг тохиолдуулан мэдэгдэл хийхдээ “Монгол Улсаас Олон улсын хөгжлийн ассоциацийн 21 дэх удаагийн санхүүжилтэд хувь нэмэр оруулж буй нь Дэлхийн банктай олон жилийн турш хөгжүүлж ирсэн түншлэлийн харилцааны чухал үе шат юм. Энэ нь бидний олон улсын эв санааны нэгдлийг эрхэмлэдэг байр суурийг илэрхийлж байна” гэсэн байна.

Мөн тэрбээр “Хөнгөлөлттэй санхүүжилт нь улс орнуудад ядуурлыг бууруулах, сорилт, хямралыг даван туулах чадамжаа сайжруулах, хөгжлийн шинэ боломжуудыг нэмэгдүүлэхэд ямар чухал үүрэгтэйг бид ОУХА-ийн дэмжлэгийг авч байсны хувьд сайн ойлгодог. Тиймээс Монгол Улс хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллаж, бусад улс орон ч мөн хөгжлийн зорилгодоо хүрэхэд нь дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна” гэжээ.

Зургийн эх сурвалж: Reuters

Олон улсын хөгжлийн ассоциаци буюу IDA гэж ямар байгууллага вэ

Хүмүүс Дэлхийн банкны талаар ярихад нэг байгууллага гэж ойлгодог. Харин үнэндээ "Дэлхийн банкны групп" гэддэг хэд хэдэн байгууллагаас бүрддэг юм. Эдгээрээс бага орлоготой орнуудын хувьд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг нь Олон улсын хөгжлийн ассоциаци (ОУХА, IDA) аж.

1960 онд байгуулагдсан тус байгууллага нь санхүүгийн нөхцөл байдал маш муу, зээл авах боломж хамгийн хязгаарлагдмал орнуудад санхүүжилт олгох зорилготой. Одоогоор ОУХА-ийн дэмжлэг авах эрхтэй 78 орон байгаа юм. Эдгээр улсад нийтдээ хоёр тэрбум орчим хүн амьдарч байна.

Харин Дэлхийн банкны группийн өөр нэг байгууллага болох “Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк” (ОУСБХБ, IBRD) өөр зорилготой ажилладаг. Тус банк дунд орлоготой орнуудад боломжит хүүгийн нөхцөлтэй зээл олгодог аж.

Өөрөөр хэлбэл, ОУХА-аас олгодог санхүүжилт нь хөнгөлөлттэй санхүүжилт юм. Тус агентлагаас олгодог санхүүжилт нь банк болон бондын зах зээлээс босгох боломжтой санхүүжилттэй харьцуулахад хамаагүй бага зардалтай. Мөн эргэн төлөх хугацаа нь урт байдаг давуу талтайгаас гадна санхүүжилтийн тодорхой хэсэг нь зээл биш, буцалтгүй тусламж байдаг.

2026 оны санхүүгийн жилд ОУХА шинээр олгохоор баталсан цэвэр санхүүжилтийн 28 орчим хувь нь буцалтгүй тусламж байжээ. Тодруулбал, 30.53 тэрбум ам.долларын санхүүжилтийн 8.45 тэрбум ам.доллар нь буцалтгүй тусламж байсан юм.

ОУХА-аас олгодог зарим зээлийг 31 эсвэл 40 жилийн хугацаанд төлөх боломжтой нөхцөлөөр олгодог юм.  Зээлийн нөхцөлийг тухайн улсын орлогын түвшин, зээлжих зэрэглэл болон өрийн хямралд өртөх эрсдэлийг авч үзэн тогтоодог байна. Тус ассоциаци үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нийт 116 улсад 632 тэрбум ам.долларын санхүүжилт олгожээ. Сүүлийн арван жилд олгосон санхүүжилтийнх нь гуравны хоёр орчим нь Африкийн орнуудад чиглэсэн байна.

Монгол Улс санхүүжилт хандивладаг орон болсны ач холбогдол

Монгол Улсаас өгч буй хандивын хэмжээ ОУХА-ийн нийт санхүүжилтийн багахан хувийг бүрдүүлж байгаа ч ач холбогдол нь мөнгөн дүндээ биш юм. Гол ач холбогдол нь ОУХА-аас тусламж авдаг бага орлоготойгоос дунд орлоготой орны статус руу шилжиж, хандив өгдөг орон болсонд оршино.

Биднээс өмнө ийм зам туулсан орнуудын жишээ бий. БНХАУ, Энэтхэг, Өмнөд Солонгос, Турк бүгд ОУХА-аас санхүүжилт авдаг орноос хандивлагч болсон. Эдгээр орнуудаас Өмнөд Солонгосын түүхийг Дэлхийн банк онцолдог юм. Тус улс 2009 онд “Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага”-ын (ЭЗХАХБ, OECD) Хөгжлийн тусламжийн хороонд элссэн. Ингэснээр өмнө нь тусламж хүртэж байсан орнуудаас дэлхийн хамгийн том хандивлагчдын бүлэгт нэгдсэн анхны улс болсон билээ.

Монгол Улс Өмнөд Солонгосын адил томоохон хандивлагчдын нэг болох нь одоохондоо хол ч гэсэн хандивлагч орнуудын жагсаалтад орсон нь ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, бид зөвхөн хөгжлийн санхүүжилт авдаг улс биш, харин бусад оронд санхүүжилт олгодог улс орнуудын нэг болсон гэдгээ хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчид болон түншүүддээ харуулж байна.

Гэхдээ энэхүү хандивыг Монгол Улсын дотоодын санхүүгийн нөхцөл байдал хүндхэн үед өгч байгаа. Дэлхийн банк мэдээлснээр 2022 онд Монгол Улсын хүн амын 27.1 хувь буюу 900 мянга нь үндэсний ядуурлын түвшнээс доогуур орлоготой аж төрж байжээ.

Эх сурвалж: Reuters, focus2030, World Bank

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Mongol Uls maani IDA-giin handivlagch bolood 1.3 say am.dollariin handiv ugch bna gsn chin saihan medee bna

Зочин
Зочин

Улс орон нь өрөнд баригдаж, иргэд нь ядуурлын түвшингээс доогуур амьдарч байхад гадаад руу хандив өгөх гэж гүйх юм

Зочин
Зочин

Sanhuujilt avdag ulsaas handivlagch bolson geed l tom tom surjignej bgaa n uls ornii lobi shou bna

Зочин
Зочин

Монгол Улс өөрөө гадаад өр ихтэй, ард түмэн нь ядуу байхад ийм мөнгө гадагшаа өгөх нь зөв юм уу

Зочин
Зочин

Z.Mendsaikhan said odoo gadaadad handiv ugch bna gsed l uursdiigee magtuulj shou hiij ehellee shd

Зочин
Зочин

Өмнөд Солонгос, Хятад улсуудтай Монгол Улсыг харьцуулж байж ийм бага мөнгөөр том юм ярих хэрэг байна уу

Зочин
Зочин

Дэлхийн банкны энэ мэдээ бол зүгээр л дарга нарын зугаа болохоос жирийн иргэдэд ямар ч хамаагүй зүйл

Зочин
Зочин

Хүн амынх нь 27 хувь буюу 900 мянган хүн ядуу амьдарч байхад гадаад руу мөнгө цацаад байхдаа яадаг юм

Зочин
Зочин

Монгол Улс хандивлагч боллоо гээд л баярлаад байгаа хүмүүс өнөөдрийн монгол хүний амьдралыг хар л даа

Зочин
Зочин

IDA-giin handivlagch boloh ni gol bish, dohoodoo yaj amidardag bilee gedgee эхлээд бодох хэрэгтэй

Зочин
Зочин

Дэлхийн банкны шалгуураар дээшилсэн ч гэсэн бодит амьдрал дээр Монголын эдийн засаг шалаар нэг л байна

Зочин
Зочин

Ene buh uildel n zver l ard tumnii tarhiig ugaah gesen neg shou l bolж bna shd

Зочин
Зочин

Сангийн сайд нь дотооддоо мөнгөгүй гэж уйлаад байж байж гадаад улс руу хандив өгдөг нь ямар сонин юм бэ

Зочин
Зочин

Ene 3 ih nayd tugrugni asuudal bol zver l 2027 onii uls toriin tom zokhioldol bna

Зочин
Зочин

Улс орныхоо ядуурлыг бууруулж чадахгүй байж олон улсад том хүн царайлж хандив өгөхөө болиоч ээ

Зочин
Зочин

Дэлхийн банкны тайланд дурдсан ядуурлын хувь хэмжээг хараад энэ засгийн газар ичих хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button