Өвөлд бэлэн үү | Өрхийн эмнэлгүүд амралтын өдрөөр ч ачааллаа дийлэхгүй байна
Нийслэл хотод агаарын температур дунджаар шөнөдөө -10...-15 хэм , өдөртөө -5...-10 хэм болж хүйтэрлээ. Угтаа намрын адаг сар ч аль хэдийнээ өвөл иржээ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Улаанбаатарт өвөл 5-6 сар үргэлжилж, утаа, түгжрэл, түлш, шатахуун, ханиад гэх мэт толгой өвтгөх асуудлууд цөөнгүй.
Үүнээс гэр бүлийн сэтгэл зүй, санхүүг хамгийн ихээр хохироодог зүйл бол томуу, томуу төст өвчин. Тэгвэл өвлийн сар гараагүй байхад ханиад томуу ихсэж өнгөрсөн амралтын хоёр өдөр өрхийн эмнэлгүүдийн коридор хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүдээр дүүрлээ.
Томуу, томуу төст өвчний улирлын идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд амралтын өдрүүдэд ажиллахаар болсон байна. Улмаар өнгөрсөн амралтын өдрүүд буюу энэ сарын 17-18, ирэх амралтын өдрүүд буюу 24-25-нд нийслэлийн 150 Өрхийн эрүүл мэндийн төв болон дөрвөн тосгоны эрүүл мэндийн төв 11:00-16:00 цагийн хооронд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр болсон.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд өрхийн эмнэлгийн ачаалал эрс ихэссэн учир эмчийн өрөөний үүдэнд урт дараалал үүсжээ. Тиймээс иргэд эмчид үзүүлэх гэж хүлээх зуураа шинэ төрлийн амьсгалын замын вирус авах эрсдэлтэй учир хүүхдээ эмчид үзүүлж чадалгүй буцаж байв. Монголд томуугийн улирлын өвчлөл ихэвчлэн 11-12 дугаар саруудад эхэлж, хаврын эхэн хүртэл үргэлжилдэг. Гэтэл энэ жил аравдугаар сарын дунд үеэс эхэлж өрхийн эмнэлэг ачааллаа дийлэхээ болив.
Удахгүй утаа ихсэж, улам хүйтэн болно. Өнгөрсөн амралтын өдрүүдийн өрхийн эмнэлгийн нөхцөл байдлаас манай эрүүл мэндийн салбар өвөлд бэлэн биш байгаа нь харагдлаа. Энэ сарын 09-ний байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн вакцинжуулалтад 337,659 хүн хамрагджээ. Вакцинжуулалт Улаанбаатар хотод 73.4 хувь, орон нутагт 59.3 хувьтай байна гэсэн албан мэдээ гарсан.
Ташрамд дурдахад, энэ жил томуугийн эсрэг вакциныг 500,000 хүнд үнэ төлбөргүй хийхээр төлөвлөөд буй юм. Үүнд зургаан сараас зургаан нас хүртэлх хүүхэд, жирэмсэн эмэгтэй, 65 болон түүнээс дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй иргэд, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, боловсролын байгууллагын багш, ажилтан зэрэг зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй хийх аж. Вакцины өртөгийг Засгийн газраас гаргах юм байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uvul boloogui baihad l urhiin emneleguud ahallaa diilehgui bna gsed l shou ehellee
Улаанбаатар хотын маань өрхийн эмнэлгүүд яг л там шиг дараалалтай болчихсон байна ш дээ
Tomuuch, tomuu tost ovchin gsed l ur huuhded ulam l hetsuu bolj bna, tui ch emchilgeenii turshilt alga
Өвөл болоогүй байхад ханиад хүрч, эмнэлгийн коридор дүүрнэ гэдэг эрүүл мэндийн салбар бэлэн биш байгаагийн шинж
Zasgiin gazarin saiduud odoo hurtel tomuugiin vaktsin gej shou hiij baihaar bodit ajil hiisend uls ornii hohiral garahgui
Хүүхдээ тэврээд өрхийн эмнэлэг дээр очоод эмчид ч үзүүлж чадалгүй буцаж байна гэдэг маш том эмгэнэл
Хүүхдээ тэврээд өрхийн эмнэлэг дээр очоод эмчид ч үзүүлж чадалгүй буцаж байна гэдэг маш том эмгэнэл
Хүүхдээ тэврээд өрхийн эмнэлэг дээр очоод эмчид ч үзүүлж чадалгүй буцаж байна гэдэг маш том эмгэнэл
Zasgiin gazarin shuidiig haraad baigaad l zver l ulsiin mungiig uursduu zartsuulah arga l bna
Вакцинжуулалт хийгээд л байгаа гэдэг, яг бодит байдал дээр хүүхдүүд өвдсөөр л байна ш дээ
Вакцинжуулалт хийгээд л байгаа гэдэг, яг бодит байдал дээр хүүхдүүд өвдсөөр л байна ш дээ
Улаанбаатар хотод амьдарна гэдэг өвлийн улиралд бол бүр там шиг л зүйл болон хувирдаг даа
ta nar 126 uud ruugee yu ch helj chadahgui gahai avgaigaas avahuulaad doromjluulaad like zurh darj suuchaad heden emch emnelgiin ajilchidruu l dairch chaddag sul doroichuud bizdee
Өвлийн бэлтгэл ажил гэж байдаг юм бол энэ эрүүл мэндийн салбар нь яагаад ийм бэлтгэлгүй байдаг юм бэ
Хүүхдүүд өвдөөд эмнэлгээр явахад олдоц муутай, эм тариа нь ч ховорхон болчихсон байна лээ
Эрүүл мэндийн салбарын сайд нь гарч ирээд л худлаа тайлбар өгөхөөс өөр юм хийхгүй юм шиг байна