Гадаад мэдээДЭЛХИЙ
Германы эрх баригчид Франкфуртэд аж ахуйн нэгжүүдийг тоносон этгээдүүдэд хариуцлага тооцно
Бямба гарагт /2026.10.31/ “Gen Z Regelt” байгууллага Германы Берлин, Франкфурт, Мюнхен зэрэг 34 хотод боловсролын салбарын нөхцөл байдал, цэргийн алба албадан хаалгах, амьжиргааны зардал нэмэгдсэн явдал зэрэг зүйлсийг эсэргүүцсэн жагсаал болсон. Жагсаалуудаас Франкфуртэд өрнөсөн явдал олны анхаарлыг хамгийн татаад байгаа юм. Тус хотод үймээн дэгдэж, аж ахуйн нэгжүүдийг тоносон хэргүүд гарсан.
Германы санхүүгийн төв гэдэг Франкфурт хотод нүүрээ халхалсан үймээн дэгдээгчид дор хаяж 17 дэлгүүрт хохирол учруулж, тавыг нь тоносон гэж тус улсын Дотоод хэргийн сайд Роман Посек ням гарагт /2026.11.01/ хэлжээ. Үймээн дэгдсэний дараа Германы эрх баригч нар аж ахуйн нэгжүүдийг тоносон этгээдүүдэд хариуцлага тооцно гэсэн байна.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.