Гадаад мэдээДЭЛХИЙ

“OPEC+”-ийн орнууд арванхоёрдугаар сард газрын тосны үйлдвэрлэлээ өөрчлөхгүй

“OPEC+” бүлгийн орнууд арванхоёрдугаар сард газрын тосны олборлолтоо хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. “OPEC+”-ийн гол долоон гишүүн болох Саудын Араб, ОХУ, Ирак, Кувейт, Алжир, Казахстан, Оманы төлөөлөгчид цахимаар хуралдаж ийнхүү шийдсэн байна. Шинжээчдийн таамаглаж буйгаар тус бүлэг газрын тосны үйлдвэрлэлийн хэмжээгээ ирэх жил хүртэл өөрчлөхгүй аж.

Тус бүлгийн гишүүн орнуудад Ираны дайнтай холбогдуулан экспорт хийхэд хүндрэл учраад байгаа билээ. Персийн булангийн орнууд мөргөлдөөний улмаас буурсан газрын тосны экспортоо нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. Гэвч ихэнх нь зорилтот  хэмжээнээсээ ихээхэн бага олборлолт хийж байна.

“OPEC+” нь Газрын тос экспортлогч орнуудын байгууллага (OPEC) болон ОХУ зэрэг холбоотон орнуудаас бүрддэг бүлэг юм. Сүүлийн жилүүдэд сар бүрийн олборлолтын хэмжээг тогтоох шийдвэрт зөвхөн гол долоон улс оролцож иржээ. Мөн тавдугаар сард “OPEC”-ээс гарах хүртлээ АНЭУ шийдвэр гаргалтад оролцож байв. “OPEC+”-ийн 21 гишүүн арваннэгдүгээр сарын 29-нд хуралдана. Тус хуралдаанаар 2027 оны олборлолтын хэмжээг тогтооно гэж шинжээчид таамаглаж байна.

“Rystad” компанийн шинжээч Хорхе Леон “Энэ шийдвэрийг харьцангуй амархан гаргалаа. Харин арваннэгдүгээр сарын 29-нд болох сайд нарын түвшний уулзалтаар илүү том сорилт тулгарна. Тэр уулзалтаар “OPEC+” 2027 оны олборлолтын бодлогоо тодорхойлно” гэжээ.

Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) болон бусад байгууллага Персийн булангаас нийлүүлдэг газрын тосны хэмжээ хэвийн түвшиндээ буцаж очвол 2027 нийлүүлэлтийн илүүдэл үүсэж магадгүй гэж мэдэгдсэн байна.

Хорхе Леон “’OPEC+’ 2027 оны олборлолтын хэмжээг тогтоохдоо хүнд сонголттой тулгарна. АНУ, Ираны дайны тодорхойгүй байдал, Ормузын хоолойгоор дамжих нийлүүлэлт хэр хурдан сэргэх, мөн нийлүүлэлт хэвийн түвшинд хүрэхэд зах зээлд ямар хэмжээний илүүдэл үүсэхийг авч үзэн төлөвлөх шаардлагатай” гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button