Чойжин ламын сүм музейн гадна гэрэлтүүлгийг 1.1 тэрбум төгрөгөөр шинэчиллээ

100 гаруй жилийн түүхтэй, соёлын чухал өв болсон Чойжин ламын сүм музейд өнгөрсөн жилүүдэд 2 га эдэлбэр газрын тохижилтын төслийг хэрэгжүүлж, 3000 бут сөөг бүхий 8500 м.кв ногоон байгууламж, 1500 м.кв авто зогсоол, 1600 м.кв явган хүний боржин чулуун замыг шинэчлэн байгуулж, сүмийн үзэмжийг тодруулсан барилгын фасад болон гадна орчны гэрэлтүүлэг суурилуулжээ.
Чойжин ламын сүм музейн гадна гэрэлтүүлгийн зураг төсөл, төсвийг Итали улсын гэрэлтүүлгийн технологийн тэргүүлэгч iGuzzini брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Аззурра” компанитай хамтран боловсруулж, гүйцэтгэгчээр “Смарт & Симпл” компани ажилласан бөгөөд ССАЖЯ, Соёлын өвийн үндэсний төв, Чойжин ламын сүм музейн төлөөлөл болон захиалагчийн бүрэлдэхүүнээс бүрдсэн ажлын хэсэг хэрэгжилтэд хяналт тавин ажилласан байна.
Музейн гадна орчны гэрэлтүүлгийг шинэчлэх нь соёлын өвийн орчны аюулгүй байдлыг сайжруулах, музейн орон зайн хүртээмж, үзэмжийг нэмэгдүүлэх, нийслэл хотын түүхэн дүр төрх, соёлын аялал жуулчлалын орчныг баяжуулахад чухал хувь нэмэр оруулах юм. Түүнчлэн түүхэн дурсгалт барилгын архитектурын онцлог, ур хийц, дүр төрх, соёлын давтагдашгүй үнэ цэнийг илүү тодотгон харуулах боломж бүрдэж байгааг онцлов.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.