Гадаад мэдээДЭЛХИЙ

“Nvidia” Хятадын тагнуултай харилцаа үүсгэсэн гэх захирлаа шалгаж эхэллээ

Хиймэл оюун ухааны салбарын аварга, дэлхийн хоёр дахь хамгийн өндөр үнэлгээтэй компани болох “Nvidia” гүйцэтгэх захирал Жэнсен Хуангийг шалгаж эхэлсэн гэж мэдэгджээ. Учир нь түүнийг Алис Хуанг нэртэй бизнес эрхлэгч эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн байна. Алисыг АНУ-ын албан тушаалтнууд Бээжинд мэдээлэл дамжуулж, тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан гэж дүгнэсэн юм. Эдгээр мэдээлэл гарсны дараа Жэнсен гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Тодруулбал Жэнсен ажилчдадаа илгээсэн зурвастаа гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснээ хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдлийнхээ төлөө бүрэн хариуцлага хүлээнэ гэжээ. Энэ дуулиант хэрэг “Nvidia” компанийн хувьцааг цаашид дарамт болох төлөвтэй байна. АНУ-ын Конгрессын завсрын сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулсны дараа хиймэл оюун ухааны салбартай холбоотой компаниудын хувьцаа уналтад орсон байгаа билээ.

Алис нь Сингапурт төвтэй “Megaspeed” гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан эмэгтэй юм. АНУ-ын албан тушаалтнууд тус компанийг Бээжинд хиймэл оюун ухаан хөгжүүлэх зориулалттай дэвшилтэт микрочипүүд олж авахад тусалсан гэж сэжиглэн байгаа.

“Nvidia” уг явдалтай холбогдуулан ням гарагт /2026.11.08/ мэдэгдэл хийхдээ, АНУ-ын үндэсний аюулгүй байдал эвсэл “Nvidia”-гийн нууц мэдээлэл алдагдсан гэх нотолгоо одоогоор байхгүй гэжээ. Гэхдээ шалгалтаа бүх боломжит мэдээллийг хамруулан явуулна гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button