Гадаад мэдээДЭЛХИЙ

Анталяа COP31: Энэ удаагийн хурал үр дүн нь харагдахуйц ахиц авчрах хэрэгтэй

НҮБ-ын Цаг уурын өөрчлөлтийн конвенцын талуудын 31 дэх бага хурал (COP31) Туркийн Анталяа хотод өнөөдөр /2026.11.09/ эхэлнэ. Дэлхийн 190 гаруй орны удирдагч, төлөөлөгч нар оролцох тус хурал хүмүүс үр дүнг нь харж чадах бодит ахиц авчрах хэрэгтэй гэж Турк мэдэгджээ.

Энэ удаагийн бага хурал цаг уурын бүртгэл хийж эхэлснээс хойш үзэгдсэн хамгийн хүчтэй Эль-Ниньо явагдаж буй үед өрнөж байна. Супер Эль-Ниньо гэж нэрлэгдээд буй энэхүү үзэгдэл нь хүн төрөлхтний чулуужмал түлшний хэрэглээний улмаас хүч нь нэмэгдэж байгаа.

Уур амьсгалын өөрчлөлтийн зардлыг хэн төлөх, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах ажил удаашралтай байгаа зэрэг асуудал дээр дэлхийн чинээлэг болон буурай орнууд COP31 дээр маргах төлөвтэй байна. Энэ жил дэлхийн агаарын дундаж температур аж үйлдвэрийн хувьсгалын өмнөх үеийн дундажтай харьцуулахад цельсийн 1.5 хэм давсан юм. Гэхдээ эрдэмтэд үүнийг 2015 оны Парисын гэрээний зорилгод тавьж өгсөн 1.5 хэмийг давсан үзүүлэлт гэж үзэхгүй байгаа. Учир нь 1.5 хэмээр давсан гэж үзэхийн тулд эрдэмтэд олон арван жилийн дундаж үзүүлэлтийг авч үздэг юм.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button