НИЙГЭМНийгэм мэдээ
Дорнодын Матадад гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа
Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Хонгорын-Овоо” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага өчигдөр оройн 16:35 цагт онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу алба хаагчид, “Петро Чайна Дачин тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг 18:47 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 300 га талбай өртөж шатсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Б.Гэгээ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.