Нийгмийн

Дөнгөж сая Токиогоос ирсэн онгоцноос ХОЁР сэжигтэй тохиолдол илэрлээ

Шадар сайд Ө.Энхтүвшин УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж холбогдох албаныхны мэдээллийг сонсож байна. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг

"Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсаас 6,000 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ илэрхийлээд байна. Богино хугацааны визтэй, байрны болон санхүүгийн асуудалтай гэх мэт шалтгаанаа хэлж байгаа. 

Индонезид тэмцээнд оролцоод ирж чадахгүй байсан гурван хүүхэд ирсэн. Японы Шизүока хотод параолимпын бэлтгэл хийж байгаа хүүхдүүд бий. Бидний зүгээс энэ нислэгээр ирэх боломж олгосон ч Японы талаас аюулгүй байдлыг нь хангаад бэлтгэлийг нь хийлгэх боломжтой гэж үзсэн учраас энэ удаагийн нислэгээр бол ирээгүй. 

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчид дунд хоёр сэжигтэй иргэн илэрсэн тул яг одоо ХӨСҮТ рүү шилжүүлж байна. Мөн Баянхангай амралтын газар тусгаарлагдаж буй иргэд тусгаарлалтын төлбөрөө өгөхгүй, улс өгнө гэсэн. Иймд тэдний нэрсийг ил тодоор зарлах болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Оросууд гадаадад буй иргэдээ авалгүй байрны мөнгийг нь өгч байна

Чимгээ
Чимгээ

Туркээс яаралтай хүнээ татмаар байнаа . Маш хүнд хагалгаанд орсон дархлаа нь 0 болтлоо унасан иргэн байгаа хүний нутагт эрсдэл өндөртэй хүнд байгаа иргэдээ татмаар байнаа . Төр улс минь яаралтай эртхэн хүмүүсээ татах хэрэгтэй байна .

Холбоотой мэдээ

Back to top button