НИЙГЭМ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа
БНСУ-аас иргэдээ татаа Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ301 дугаартай тусгай үүргийн онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд 20:17 цагт газардсан байна.
Тус онгоцоор 258 том хүн есөн нярай хүүхэд нийт 267 зорчигч ирж байгаа бөгөөд агаарын хөлгийн ачаанд ДЭМБ-ын болон Монос групп, Ази фарма компанийн эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэн ирж байна.
Мөн БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр хоёр хүртэлх сараар саатуулагдаад байсан 55 иргэнийг тус улсын Хуульзүйн яамнаас тавьсан шаардлагын дагуу эх оронд нь авчирч байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлээд буй.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.