НИЙГЭМ

БНХАУ-ын эрдэмтэд: Халдварын тархалтад тухайн улс, үндэстний онцлог нөлөөлөхгүй

ЭМЯ-аас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өгч байна.

Хурлын эхэнд “Япон улсад эмнэлгээс шалтгаалсан халдвар хурдацтай тархаж байна. Учир нь эмнэлэгт өвчтэй хүнээ үзүүлэх гэж ирсэн иргэд халдвар их авч байаа гэнэ. Ийм төрлийн халдвар БНСУ, БНХАУ-д хурдацтай тархаж байна. Монголд ч мөн адил нэг өвчтэй хүнийг үзүүлэх гэж олон иргэн дагаж ирдэг.

Нэг судасны шинжилгээ хийлгэж гэж буй иргэнийг дагаж 8-10 иргэн ирдэг гэх судалгаа гарсан. Үүнд монголчууд анхааралтай байх хэрэгтэй. Израил улсад машинд хоёроос олон хүн явахыг хориглосон. Үйлчилгээний газруудад хоёр метрийн зайтай, дөрвөн хүн дараалж зогсохыг зөвшөөрсөн. Ийм дэглэмийг 90 хоног үргэлжлүүлэх шийдвэр гаргасан.

Турк улсад байгаа гадны иргэдийг үнэгүй эмчлэх, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан. БНХАУ-ын эрдэмтэд “Халдварын тархалтад улс үндэстний онцлог нөлөөлөхгүй” гэх дүгнэлт гаргасан. Тэгэхээр монгол хүн халдвар авахгүй гэж хуумгай хандаж болохгүй нь” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button