НИЙГЭМ
“АН өдрийн цагаар сонин, жавелион, шөнөөр “Зөв” аарцны ундаа, “Лапша” гоймон тарааж байна”

Сонгинохайрхан дүүргийн иргэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус дүүргийн 4-р хорооны оршин суугч Л.Дашцэнгэл “Манай дүүргийн нутаг дэвсгэр дээр гарал үүсэл нь тодорхойгүй сонин сэтгүүл гарч ирэх болсон. Ариутгалын ажил хийж буйтай зэрэгцэн Ардчилсан намаас сонин сэтгүүл тарааж буй нь Сонгуулийн тухай хуулийг зөрчиж байна.
Түүнчлэн гэрээс гарахгүй байх зөвлөмж гарчихаад байхад өдрийн цагаар “Ардчилал таймс” сонины хамт нэг удаагийн бээлий, жавелион, шөнийн цагаар “Зөв” аарцны ундаа, “Лапша” гоймон зэргийг тарааж байна. Ингэж бүтээгдэхүүн тарааж, гарын үсэг зуруулж буй нь иргэд бидний бухимдлыг төрүүлж байна. Нэг цаасан дээр өөр айлын олон хүнээр гарын үсэг зуруулах нь энэ цаг үед халдвар тараах эрсдэлтэй” гэлээ.
Б.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.