Д.Мөнх-Эрдэнэ: С.Эрдэнэ 100 сая төгрөг тушаасан горилогчдыг ил зарла

Aрдчилсан намын дэнчингийн 100 саяын асуудлаар Ардчилсан намын гишүүн, консул асан Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Тэрээр “Сонгуульд нэр дэвшигчид намаасаа тогтоосон дэнчинг төлж сонгуулийн мөнгөө төлөөд явдаг нь үнэн. Миний хувьд Баянхонгор аймгаас нэр дэвшихээр эхлээд 40 сая төгрөг тушаасан. Дараа нь 30 сая, сүүлийн 30 сая гээд тушааж дууссан. Миний ҮБХ-ны гишүүн гэдгийг нотолсон С.Эрдэнэ даргын гарын үсэгтэй бичиг энэ байна. өнөөдөр С.Эрдэнэ даргын хувь хүн талаас нь мэдээлэх гэж байна. Тэрнээс биш намаа муухай харагдуулахгүй. Түрүүн Х.Ганхуяг гэх гишүүн дэнчингийн мөнгө тараасан гэх 180 гаруй хүний нэрсийг задалсан. Тэр хүн хэн нэгнээс мэдээлэл авсан гэж сонссон. Дэнчингийн мөнгө өгсөн хүмүүсийн нэрсийг С.Эрдэнэ гэж хүн л мэдэж байгаа. Уг нь нэр дэвшигчдийг үзэл бодлоор нь уралдуулах ёстой, гэтэл С.Эрдэнэ дарга мөнгөөр нь уралдуулж байна.
ҮАГ-ын сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоосон. Манай аймагт ойролцоогоор 400 гаруй сая төгрөг батлуулсан. Манай намын байр болох “Шонхор” тауэр С.Эрдэнэ даргын нэр дээр байдаг. Гэтэл бүх урсгал зардлыг намынхан гаргадаг. Намын байр өнгө ороод байдаг, нам өнгө ордоггүй ээ. Тэр дунд шатны дарга нарыг шууд томилдог болсон. Энэ нь намын дотор хагарал бий болгож байна. Үгээ хэлэх гэхээр хөөнө, тууна гэж загнадаг. Намайг шүүмжиллээ гээд сануулга өгсөн.
Би 40 гаруй гишүүнтэй цуг ороод “Мөнгөний уралдаанаа зогсоо” гэдэг шаардлагыг тавьсан. Гэтэл хүргэн хүү нь “Манай хадам аав руу битгий дайраад бай” гэж хэл амаар доромжилсон. АН өнөөдөр гэр бүлийн нам болчхож. Намын дарга өөрийн хамаатан саднаа нэр дэвшүүлэх гэж байна.
Тиймээс би гурван шаардлага тавьж байна. Эдгээр шаардлагад хариу өгөх 72 хоногийн хугацаа өгч байна. ҮБХ-ныхоо гишүүдийг зарлахгүй бол АТГ, ТЕГ, Хүний эрхийн үндэсний комисс, цагдаагийн байгууллагад хандана.
-Та 100 сая төгрөгөө хэрхэн тушаасан бэ, хувийн бизнес эрхэлдэг үү?
-Би дэмжигчдийнхээ хүчээр энэ 100 сая төгрөгөө тушаасан.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
больчооч. яах гэж мөнгө өгчөөд араас нь гоншигноод байдаг юм.өөриинхөө итгэл зүтгэл ариун цагаан аараа бие даагаад гараач гишүүн бол