НИЙГЭМ
Энэ сарын 17-нд Сөүл рүү хийх тусгай үүргийн нислэгийг хойшлуулав
УОК-ын Шуурхай штабын хурлын үеэр ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Энэ сарын 17-нд Сөүл рүү тусгай онгоц хөөргөхөөр төлөвлөсөн. БНСУ-д байгаа төдийгүй бусад улсаас дамжин ирсэн иргэд ирэх боломжтой” гэж мэдэгдсэн.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгаарлах байрны хүрэлцээ, нөөц бололцоо хязгаарлагдмал байгааг харгалзан 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийхээр төлөвлөж байсан Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийг түр хойшлууллаа.
Дээрх нислэгийг энэ сардаа багтаан зохион байгуулахаар төлөвлөжээ.
Г.ЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.