УЛС ТӨР
МАН-ын бүлэг гадны банк оруулж ирэх асуудлыг хэлэлцэж байна

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2020.04.13/ ээлжит хуралдаанаараа банкны салбарын шинэчлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байгаа ажээ.
МАН-аас Банкны салбарын шинэчлэлийг эхлүүлэхээр болж эрх зүйн орчинд нь өөрчлөлт хийхээр бэлтгэж эхэлсэн байна. Энэ хүрээнд гадны банкийг оруулж ирэх, М банкийг байгуулах зэрэг олон асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн сарын 27-ны өдөр олон нийтэд хандаж мэдэгдэл хийх үеэрээ “Банкны реформ хийх цаг нь болсон. Банкуудын эрүүл мэндийн байдалд таагүй арга хэмжээ авч магадгүй” шүү гэж хэлсэн билээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв шүү. Гадны банк оруулж ирж өөрчлөлт хийх нь хамгийн том тулгамдаж байгаа асуудлын нэг. МАН-ын нэр хүнд огцом өснө. Ялангуяа Ерөнхий сайд, сангийн сайдын ретинг өснө. Баярлалаа. Зээлийн хүү олон нийтийг хамарсан асуудал
Зөв зөв угаасаа манайд байгаа банкнууд гадны хөрөнгө оруулалттай биздээ
Тийм ш дээ. Хаан. Хас
Хууль эрх зүй.зээл.хүүгийн дээд доод хэм хэмжээг нь тодорхой зааж.тохиролцоод олон улсад нэр хүндтэй банк оруулж ирэх цаг нь болчихсон.бүр хоцорч ч байна энэ юм хийе.амьдралаа.улс орноо хөгжүүлье гэсэн олон.олон хүмүүс хүү өндөртэй зээлэнд
Маш зөв хурдан оруулж ирээсэй
Tvmen zuw
Банкны хуулиндаа газар, газрын холбогдоогүй баялаг, газар эзэмших лиценз,зөвшөөрлийг банкны барьцаа хөрөнгөөр авахыг заавал хориглох нь аюулгүй байдал,газар нутгийн бүрэн бүтэн байдалд нэн чухал үүрэгтэй тусгаж өгөх хэрэгтэй.
засгийн газам Тусгай сан байгуулах хэрэгтэй зээлээ төлж чадахгүй барьцаагаа алдвал засгийн газрын тусгай сангаас зээлийн хаагаад барьцааг нь дуудлага худалдаагаар зарж сандаа байршуулж байх
Оркууд баярлалдаад бөөн юм болж бна. Ороод ирдэг. Хэдхэн жил йн дараа хөөн гарга бид хамаг юмаа тавьчихсан алдчихсан. Эд нар нутаг руугаа зөөсөн хөөж гарга гээд л орилолдоно. Газартай нь газраа, ордтой нь ордоо, малтай нь малаа тавиад л
Gadni bankiig orulj ireh ni buruu zuil bhgui harin gazar nutgaa l baritsaand tavij bolohgui shu
Гадны банк оруулж ирэхийг дэмжиж байна.
Монгол улсад банк гэж байхгүй шүү дээ Бүгд гадаад эзэнтэй соёлжсон сүлжээ ЛОМБАРД-ууд шүү дээ
Зөв. Бас роснефть.
анх эсэргүүцдэг байлаа гадагшаа мөнгө урсах байх гэж тэгтэл хэдэн банкны эзэн нэртэй амьтад ард түмэнг боддоггүй юм байна тэгэхээр гаднаас бага хүүтэй банк оруулсан нь ард түмэнд ашигтай
Угаасаа манайд ажиллаж байгаа гол банкуудын дийлэнх хувь гадаадын хүмүүсийнх гээ биз дээ. Харахад монголын банк юм шиг, гэтэл үнэн хэрэг дээрээ гаднын банк байдаг , тиймээс нөхцөлөө нухацтай тавиад шууд гадны банк оруулах нь дээр
зөв манайд ажиллаж байгаа банкнууд өрсөлдөгч байхгүй болохоор хүү нь буурахгүй байна. Тэгээд зээлийн хүүгээ түрүүлж авна, шимтгэл авна дэндүү монопол байдаг шүү
Гадаадын банк оруулж ирэх нь тийм зөв юм бол урьд нь оруулахгүй сонгууль болохоор яагаад оруулж байгаа юм бэ. МАН-ын сонгуулийн сурталчилгааны хөрөнгө оруулалт бишүү. Эсвэл буухын өмнөх авилга байж ч болох юм. 4 жил яагаад оруулагүй юм бэ
Oruulj baiwal boloo ym bishuu chi durguitseed bgaa ym uu
Хэдий олон банк орж ирэх нь улс оронд татвараа төлнө ашигтай ба ард түмэнд ч гэсэн ашиг тусаа өгнөө ядаж сарын 01% хүүтэй мөнгө олдошдээ
МАН-гарууд олон жил оруулахгүй гэж зүтгэж байв үнэнд гүйцэгдэж арга буюу бүлгийнхээ хурлаар хэлэлцэж байгаа юм байна. оруулбал Монголын банкныхан хөнгөхөн шуурхай зээлийн хүү буурах байхдаа хуучнаараа ажилбал дампуурч балрах вий дээ.
Битгий улс төржүүл Анархист намын новшоо
оруулоо оруул .Хүрэлсүх good boy
Маш зөв хурдан оруулаад ирээсэй банкуудын шуналыг хязгаарлах цаг нь болсон Харин нэг анхаарах зүйл бий тэр нь гадны банкыг буцааж гаргахаа зөв тооцсон бх хэрэгтэй 2-т гадны банк гэж айх хэрэггүй төрийн банкнаас бусад нь гадаад эзэнтэй
Зөв зөв
Mongold bank gej baihgui bigd bbsb shu
Ёстой зөв асуудал хэлэлцэж байна. Гадны өрсөлдөх банк оруулахгүй бол энэ хэдэн арилжааны банкнууд толгой дээр гарч, луйвардахын дээдээр луйвар хийж байна. Захирлуудын цалинг нь хар, арай дэндэнээ. Бидний мөнгөөр тоглож ханахгүй байна.
ард иргэд чинь хүүнд сөхөрч туйлдаж байна.ядарсан иргэдээ ээ ядаж хүү багатай гадаадны банк оруулж ирж буян болох нь зөв
Энэ даварсан банк нэртэй мөнгө хүүлэгч , нёфтийн тодотголтой шагчин комканиудаас салах цаг болсон!!!
Гадны банк оруулж ирэх нь зөв банкууд хоорондоо үгсэн хуйвалдаж ард иргэдыг шулж бна
Монголын ихэнх банк гадны шдээ. Тийм учираас хонцын сэтгэлээр хандаад байгаа юм. Тэрний оронд төрийн өмчит банк байгуулж тэрүүгээрээ дамжуулж зээл тусламж, цалин , тэтгэвэр, халамж, гээд бусад бүх төрийн сангийн үйлчилгээг нэг дор ........
Энэ чинь харин зөв шүү. Гэхдээ Улсын аюулгүй байдлыг бүрэн хангасан гэрээтэй тодорхой хугацаатай байх нь зөв байх.
Газрын баялгийн лицензтэй,ёр нь л газартай холбоотой барьцаатай зээлийг хорих хэрэгтэй л байх
Заа мэдэхгүйээ харж байяаа
Хүмүүс нэг юмийг буруу ойлгоод яваад бхын 1.Монгол банк гэж бхгүй
2.Монголд байгаа банкнууд бүгд гадаад эзэнтэй ломбард маягаар ажилладаг.
Ийм учираас гадаадын жинхэнэ банкыг оруулж ирэх нь зөв Харин холбогдох хууль дүрмээ сайн х
Оросын колонк бас хэрэгтэй байна
Ali ert l oruulj ireh bsiin mash ih demjih