Нийгмийн
ФОТО: Шатахууны үнэ 200-300 төгрөгөөр БУУРЧ ЭХЭЛЛЭЭ

Өнгөрсөн гуравдугаар сарын 19-ны өдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шатахууны үнийг литр тутамд 50 төгрөгөөр бууруулсан. Тухайн үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ирэх дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны үнэ 300-400 төгрөгөөр буурна гэсэн мэдээллийг өгч байсан юм. Мөн өнгөрөгч баасан гарагт /2020.04.10/ УИХ-н дарга Г.Занданшатар дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн 300 төгрөгөөр бууруулах тухай мэдээлсэн.
Энэ дагуу өнөөдрөөс /2020.04.14/ зарим шатахуун импортлогчид бензиний үнээ 200-300 төгрөгөөр бууруулж эхэлжээ. Бид энэ тухай харуулсан фото сурвалжлагыг танд хүргэж байна.
АИ-92 БЕНЗИНИЙ ҮНЭ 300 ТӨГРӨГӨӨР БУУРЧ, 1500 ТӨГРӨГ БОЛЖЭЭ





















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Dundjaar 250 tugruguur l buursan bna 92 ub 1690-1760 baisan ogoo 1480- 1500 bna yaj 300 gargaad baigaa ym bol