УЛС ТӨР

Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг МАРГААШ хэлэлцэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн /2020.04.14/ хуралдаан 10.00 цагт эхэллээ.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байсан. Гэвч маргааш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж шийдвэрлэхээр болжээ.

УИХ-ын гишүүн Б.Батзориг нь ЖДҮХС-аас зээл авсан, бусдад давуу байдал олгосон гэх асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж, шүүх хурал нь товлогдсон. Гэвч шүүх хурал нь тодорхой шалтгааны улмаас хойшилсон бөгөөд тэрбээр хаврын чуулган нээхийн өмнө УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх хүсэлтээ өгсөн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button