НИЙГЭМ
ХӨСҮТ: Дахин нэг өвчтөн эдгэснээр нийт таван хүн эмнэлгээс гарлаа

Өнөөдөр /2020.04.14/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр өчигдөр нэг дор 13 халдварын шинэ тохиолдол илэрсэн талаар бид мэдээлсэн. Тэд ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирээд тусгаарлагдсан 19-23 насны оюутнууд байжээ.
Үүний зэрэгцээ нэгэн сайн мэдээг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хуваалцсан нь дахин нэг өвчтөн эдгэсэн тухай явдал. Түүний хэлснээр, өчигдөр үдээс хойш нэг өвчтнийг бүрэн эдгэсэнд тооцон эмнэлгээс гаргасан юм байна. Ингэснээр манай улсад коронавирусийн эмчлэгдсэн тохиолдол нийт тав болж байна. Тэднийг 14 хоног гэрт нь тусгаарлаж, давтан шинжилгээ хийх юм.
Х.ЭРХЭС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.