“БНХАУ-д халдварын хоёр дахь давлагаа дэгдэх төлөвтэй байна”

Өнөөдөр /2020.04.14/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Үүгээр тус яамны Гадаад хамтын ажиллагааны дарга Б.Янжмаа,
“24 цагийн дотор БНХАУ-д халдварын 108 шинэ тохиолдол илэрч, 98 хүн нас барсан байна. Халдварын тохиолдол тогтмол нэмэгдсээр буй тул тус улсад халдварын хоёр дахь давлагаа дэгдэж магадгүй гэж эрх баригчид нь мэдэгджээ. Гол нь Хятадад ихэвчлэн гадаадын улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлууд бүртгэгдэж байгаа юм.
ОХУ-д нэг өдрийн дотор 2558 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Тус улсын шадар сайдын мэдээлснээр, Орост халдварын тоо өдөрт дунджаар 16-18 хувиар тогтмол нэмэгдсээр буй гэнэ.
Итали, Испани, Францад нас баралтын хувь буурч байгаа ч хөл хориог үргэлжлүүлэн сунгасаар байна” гэлээ.
Х.ЭРХЭС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.