УЛС ТӨР

ТББХ: Орон нутгийн сонгуулийг аравдугаар сарын 15-нд товлохыг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар орон нутгийн сонгуулийн санал авах өдрийг тогтох тогтоолын төслийг хэлэлцлээ.

Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн тус байнгын хорооноос аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд санал авах өдрийг тухайн сонгуулийн жилийн аравдугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна гэж заасны дагуу санал авах өдрийг 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоолын төсөлд тусгажээ.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцээд олонхын саналаар орон нутгийн сонгуулийн санал авах өдрийг 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр товлохыг дэмжив.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Olon say hkuntei uls hkiigeed baikhad manaikh yagaad hkiij bolokhgyi gej stahkimaar khiij chadahkgyi yu arai ch dee zaigaa bariad l maskaa hkigeed l 5 minutiin ajil , delgyyrt makhand ooche

zochin
zochin

gertee hkebtseer namar , ebel yaanaa..

Холбоотой мэдээ

Back to top button