УЛС ТӨР

Ж.Бямбадорж: УИХ-ын дарга намайг “өргөдлөө өг” гэж шахаж шаардаагүй

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж өнөөдөр /2020.04.14/ ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн. Энэ дагуу Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Пүрэв гарагт УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм.

Түүнийг өргөдлөө өгөхөөс өмнө “Г.Загдаагийн асран хамгаалдаг иргэдийг гөлөг хэмээн хэлснээс үүдэж, УИХ-ын дарга Г.Занданшатар түүнийг ажлаа өгөхийг шаардсан” гэх мэдээлэл цацагдаж эхлээд байсан юм.

Иймээс бид Ж.Бямбадоржтой утсаар холбогдож цөөн асуултад хариулт авлаа.

-Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлийг тань ХЗБХ хүлээж авсан уу?

-Тэглээ. Одоо пүрэв гарагт УИХ-ын чуулганаар хэлэлцэж чөлөөлөгдөнө.

-УИХ-ын дарга Г.Занданшатар таныг өргөдлөө өгөхийг шахаж шаардсан гэх мэдээлэл хэвлэлүүдээр нийтлэгдсэн. Үнэн үү?

-Үгүй, худлаа. Өргөдлөө өг гэж шахаж шаардсан зүйл байхгүй шүү.  

-Та өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн үү. Өргөдлөө өгөх болсон шалтгаан тань юу вэ?

-Тиймээ. Хуулиараа бол миний нас ажлаа хүлээлгэж өгөх нас болж байна. Энэ дагуу ажлаа өгч байна. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.4-т заасныг үндэслэн Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүнийг томилох боломж олгож байна. Хуулиа дээдлэхгүй бол болохгүй шүү дээ. Мөн эрүүл мэндийн шалтгаантай.

-Түүнчлэн Г.Загдаатай ярьсан утасны бичлэг задарснаас болсон гэх ойлголт ч үүсчих шиг боллоо?

-Тийм биш ээ. Үүргээ биелүүлээд л хугацаандаа ажлаа хүлээлгэн өгч байна. Ийм зүйлээс болж өргөдлөө өгч байна гэвэл төрийн албанд яаж тэсэх юм бэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хав хав хав хав !

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Жав- жав гээч

jaynagul
jaynagul

salbarxai chixt golognuudiin xaraal xurleede chi xynii erxiin toloo yuch xiigeegui tiim boloxoor avsan sul tsalingaa bitsaaj og

зочин
зочин

хөгшин гөлөг

Зочин
Зочин

Насны хязгаар өнгөрөөд 3 жил болж байгаа,асуудал үүсээд бие нь муудсан байж болох

Зочин
Зочин

Нэг ч болсон далбагануур зайгаа өгчээ. Суудалд нь арай дээр хүн очоосой.

Хулд
Хулд

Чи өгсөн дээрээ хийж чаддаг ч юм шиг. Нас бас дүлий 2 нүүртэн

Зочин
Зочин

хичнээн жил төрийн хоол идсэн гөлөг одоо явж үз

Зочин
Зочин

тавчикаа зууж тоглоно уу, өмсөж чирнэ үү гэртээ суу гөлөг ухаантай, зөнөг өвгөн

Зочин
Зочин

БАКА ЧАО

иргэн
иргэн

Хөөрхий минь шахаанд орж дээ. Тэрнээс бус тийм ч амар өгөх хүн биш дээ

Холбоотой мэдээ

Back to top button