Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 8.00 цагт эхэлж, 19 асуудал хэлэлцэхээр товлосон байна.
Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай НҮБ-ын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зарим ТӨҮГ-ын талаар авах арга хэмжээ багтжээ. Мөн "Монгол Улсад COVID-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд Олон улсын хөгжлийн ассоциацитай байгуулах санхүүжилтийн хэлэлцээр, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх аж. Түүнчлэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах” санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төсөл, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв байгуулах тухай, Агаарын тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих тухай талаар хэлэлцэнэ.
Мөн хуралдаанаар биеийн тамир, спортын салбарын барилга байгууламж, үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлын тухай, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулиар төсөвт өртөг нь нэмэгдэж батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тухай БСШУС-ын сайд болон Эрүүл мэндийн сайдын танилцуулгыг сонсоно.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэдээ баруун солгойгүй 150.0 р торгож байж яаж сонгуульд ялахав дээ.замын цагдаа нар алхам дутамд торгож бн.автотээвэр өчиггүй 150.0 .маскгүй 150.0.сөхөрлөө ард түмэн.
Зөрчилгүй хүнийг хэн зүгээр торгох юм. Өөрсдийн үйлдлийг хянаж байл даа. Зөв зүгээр хүмүүсийг торгосон юм шиг ярих юм даа. Бас ч гэж хуультай улс шүү.
Ard irgediinhee amijirgaanii talaar yriltsaachee hudaldan awah chadwargui bolj bn sohorch bnshuu tetgewer awdag zaluu humuusdee zeeliig ni urt hugatsaagaar ogch bhgui ymuu ymarch orloggui humuus chin oor zeelend hamragdaj chadahgui uneheer