Нийгмийн
"Одоогоор амны хаалтгүй явж байгаад 150 мянгаар торгуулсан иргэн байхгүй"
Улсын онцгой комиссоос амны хаалт зориудаар зүүхгүй байгаа иргэдийг хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан үндэслэлээр Зөрчил үйлдсэнд тооцож, 150 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авна гэдгээ мэдэгдсэн.
Уг шийдвэр 2020.04.12-ны өдөр тогтоол хэлбэрээр УОК-оос баталгаажсан байна. Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад "Тогтоол батлагдсан өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ одоогоор ийм төрлийн зөрчлөөр иргэдийг торгоогүй байгаа” гэсэн мэдээлэл өглөө.
Г.ИТГЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.