Нийгмийн
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ӨНӨӨДӨР дуусна

Өнөөдөр ЭЕШ-ын бүртгэл 18 цагт хаагдана. Боловсролын үнэлгээний төвөөс энэ жил ЭЕШ-ын талаар журмыг танилцуулсан.
Тухайлбал, журамд шалгуулагч нь монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс хоёроос багагүйг сонгон шалгуулах ёстой.
Мөн ЭЕШ-ын монгол хэлний хичээлийн шалгалтын агуулгын 25 хувь нь монгол бичгийн чадвар сорьсон даалгавар байх аж. ЭЕШ бүртгүүлж амжаагүй бол https://eyesh.eec.mn/ хаягаар орж бүртгүүлээрэй.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.