Б.Янжмаа: БНСУ-д эдгэрсэн хүмүүсээс дахин халдвар илрэх тохиолдол нэмэгдэж байна

Өнөөдөр /2020.04.15/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр тус яамны Гадаад хамтын ажиллагааны дарга Б.Янжмаа,
“Сүүлийн 24 цагийн дотор Иран улсад коронавирусийн улмаас 98 хүн нас барлаа. Энэ нь ойрын нэг сар дахь хамгийн бага үзүүлэлт болсон байна.
Италид шинэ халдварын тоо буурч байгаа ч, нас баралт өсөх хандлагатай байна.
БНСУ-ын хувьд, эдгэрсэн гэх өвчтөнүүдэд халдвар дахин илрэх тохиолдол нэмэгдэж байна. Мягмар гарагт мэдээлснээр, ийм төрлийн нийт 124 тохиолдол бүртгэгдээд байгаа гэнэ. Үүнийг эрдэмтэд, дахин халдвар авч байна гэхээс илүү нуугдмал байсан вирус тухайн хүний дархлаа сулармагц ил гарч буй хэрэг гэж тайлбарлаж байна.
Мөн ДЭМБ-аас шинэ коронавирус тусаад эдгэсэн хүмүүст дархлаа тогтоно гэж тайвшрах хэрэггүй, дархлаа тогтохгүй байх магадлал өндөр гэж санууллаа” гэлээ.
Х.ЭРХЭС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
manaid edgersen 5 hvn haana yu hj ywa bl do gaduur teneed haldwaraa taraagaad ywj bwal yanaa