АН: Гадаадад байгаа иргэдэд сар бүр $500 олгох төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдээлэл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд гадаадад хүнд нөхцөлд байгаа иргэдийн эрхийг хамгаалах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр /2020.04.15/ өргөн барьж байгаагаа мэдэгдэв.
Гадаад улсад хүнд нөхцөл байгаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах тухай УИХ-ын тогтоолын төсөлд:
1. Короновирус цар тахлын улмаас гадаад улсад хөл хорио болон олон улсын нислэг түр зогсоосонтой холбогдуулан хүнд нөхцөлд орсон Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах үүднээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:
Эх орондоо ирэх хүсэлт гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол улсын иргэн бүрд байр хоолны наад захын хэрэглээг хангахад зориулж 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн агаарын хил нээгдэж эх орондоо ирэх боломж нээгдэх хүртэл сар бүр 500 ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх,
Монгол Улсын иргэний эрхийг хамгаалах түр журам боловсруулж хэрэгжүүлэх,
Монгол Улсаас гадаад улсад суугаа элчин сайд, консулын газрыг тухайн улсад хүнд нөхцөлд байгаа өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, өндөр настай, хүүхэд, оюутнууд, санхүүгийн бэрхшээлд орсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол Улсын иргэнийг бүртгэх ажлыг зохион байгуулах,
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Х.Нямбаатар/, энэ тогтоолын хэрэгжилтийн талаар Улсын Их хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/ нарт тус тус даалгасугай.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
монголдоо байгаа хүмүүсээ тэжээж дийлэхгүй байж гадаадад байгаа иргэдэд гэж худлаа сонгуулийн сурталчилгаа хийхээ болиорой. Тийм их мөнгө чинь байгаа юм бол цалин, тэтгэвэрээ нэмээч
Монголд улсын нүүрсний уурхай, хүнд үйлдвэрүүд,цахилгаан станцууд хүнд байдалд орлоо удахгүй бүгд шил шилээ хараад зогслоо энхрий хайрт МАНАН юу төлөвлөж бодож яаж гарах билээ.
500$ ch gesen haa uym.. 7 honogiin bairnii tureesend ch hurehgui l dee. Ene yls turtei uym bol gadaadad baiga mongolchuuddaa zoriylsan arga hemjee avah tsag ali hediin bolson! Hamgiin gol n bytsah irgedee tataj avah!
сэрүүн зүүдлээч эээ
Эргээд жолооч нараа хайр найргүй торгоод байнаа.
Энэ АН ЧИНЬ БҮР СОЛИОРЧЭЭ. ЮУН 500$ БОЛОМЖТОЙ ХҮМҮҮС ГАДААДАД АМЬДАРДАГ ЮМ.ЭНД БИД АРАЙ ЧҮҮ ӨДӨР ХОНОГИЙН ХООЛОО ЗАЛГУУЛЖ БН. ЖИЖИГ НАЙМАА ХУДАЛДАА БҮР ЗОГСЧИХСОН ТЭТГЭВРИЙН 350000 төгрөгөөр ЯАЯ ГЭЖ БАЙХАД.ЭРДЭНЭЭ
Юу солиороод байгаа юм бэ? Монголд байгаа иргэд чинь туйлдаа хүрчихээд байхад энэ мэт тэнэглэлээ болих хэрэгтэй.
Эрдэнээ таны тойргийн сонгогч байна. Энд байгаа хүмүүс чинь өлөн зэлмүүхэн хоног өдрийг өнгөрөөж байна.Бид тэвчиж байгаа шүү
МЭЛХИЙ БАС МӨӨРДӨГ ЮМ БАЙНА
haha ene erguu hiisen gemee tsairuulah geed buur erguutchilee. ANusuudaa ene erguugee yum yariulahiig ni boliulaachee. ta nariig alaad bna shd
Сонгуулийн өмнөх "поп" санаа, хэрэгжихгүй, хэрэгжүүлэх чадамжгүй улс ш дээ. Хүн үймүүлсэн санаа гаргахаа боль. Жирийн ард түмэн чинь ядарч бн. Дарга та харин албан тасагааны цонхоор харж байгаад хүн үймүүлэхээ боль... "Хаврын синдром"...
AH bitgii DAVAR!!!, Tiim yum haana ch baihgui.
MONGOLDOO BAIGAA HUMUUS MASH IH HETSUU BNA SHUUDEE. HUWTSAS ZARJ HOOLOO OLJ IDDEG BAILAA... HUUHDEE TEJEEDEG BAILAA.... ODOO HUUHDUUDDEE IDUULEH CH YUM ALGA BAINA. BID YAH YOSTOI YUM BE
76 эд нар дандаа ингэж тэнэгтэж байх юм гадаадад байгаа элчин чинь ажилаа хийхгүй байхад энэ мөнгө угаах арга шүү шаал худалаа тэрний оронд цалингаа нэмсэн дээр байлгүй сонгууль гээд эд нар бүүр нэг тэнэгтэж байна ёстой тэнэг малнууд П****а