НИЙГЭМ
АМГТГ: АИ 92 шатахууны үнэ нийслэлийн хэмжээнд 300 төгрөгөөр буусан

Өнөөдөр /2020.04.15/ АМГТГ (Ашигт малтмал, газрын тосны газар)-аас АИ 92, А 80, дизель түлшний үнэ буурч буйтай холбогдуулж мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн долоо хоногийн тухайд олон улсын нэр бүхий биржүүд дээр түүхий газрын тос тонн тутамдаа 177-245 ам.долларын хооронд хэлбэлзжээ. Дэлхийн хэмжээнд гарын тосны үнэ буурч буйтай нийцүүлж, дотооддоо шатахууны үнийг тодорхой дүнгээр бууруулсан. Ингэснээр өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод,
- АИ 92 бензин – 300 төгрөг
- А 80 бензин – 270 төгрөг
- Дизель түлш – 190 төгрөгөөр тус тус буурсан.
Харин орон нутгуудаар ойролцоо дүнгээр буурч эхэлсэн, удахгүй нийтээр нь жигд бууруулна гэж мэдэгдлээ.

Үнийг бууралтыг шатахуун түгээх станцуудаар харьцуулж үзүүлбэл,
- "Сод Монгол” ХХК , "Магнай Трейд”, "Петровис” ХХК-ийн А-80 автобензин 270-310 төгрөг,
- "Шунхлай групп” ХХК, "Сод Монгол” ХХК, "Магнай Трейд”, "Петровис” ХХК-ийн Аи-92 автобензин 250-300 төгрөг, Аи-95 автобензин 180 төгрөг,дизелийн түлш 190-320 төгрөгөөр тус тус буурчээ.
Харин газрын тосны нөөцийн тухайд, дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар,
- А-80 автобензин 86
- Аи-92 автобензин 31
- дизелийн түлш 36
- ТС-1 онгоцны түлш 13 хоногийн нөөцтэй байгаа аж.
Х.ЭРХЭС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.