НИЙГЭМ

Г.Загдаад цагдан хорих арга хэмжээ авсныг прокурор үндэслэлтэй гэж үзлээ

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Загдааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг / 1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол /, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 / 2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн; 2.2.асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн/-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн захирамжаар Г.Загдааг 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамжид яллагдагчийн өмгөөлөгч Б.Баярмагнай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гомдол гаргаж, гомдол хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 8.30 минутанд товлон зарлаж, яллагдагч Г.Загдаад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн захирамж хуульд нийцсэн, үндэслэлтэй байна гэж үзэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Г.ЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ард
Ард

Zov zov ene ovgoniig sain shalga oshoo ih yum garna

зочин
зочин

зөв зөв. Аймаар шар сэмжилсэн өвгөн сайхан охиныг хүчиндсэн тухай охины ярисан бичлэг уншаад бүр айсан шүү

Зочин
Зочин

Зөв зөв

Зочин
Зочин

Зөв

зочин
зочин

өө хөөрхий жүкэндсэн нь үнэн юм байна,нүдний булай,шуналын дэв Амараа гээд баба-яга өрх толгойлсон гээд мөнгө авдаг байсан гэсэн МӨРӨӨДӨЛ НЬ БИЕЛЭЛЭЭ Л ДЭЭ

Зочин
Зочин

Төрийн албаныхан, ялангуяа хүүхдийн эрхийнхэнд. Тэр хашаанд буй 60 гаруй хүүхдэд эрүүл, аюулгүй орчинд унтах, амрах, амьдрах эрх бий юу? Яагаад заавал харанхуй шөнөөр төрийн сүр хүчийг үзүүлэн байж дайрч оров?

Зочин
Зочин

Харанхуй шөнөөр хүүхэд уйлалдан цагдаа нарын дундуур гүйлдэж байх юм, заавал ийм ажиллагаа явуулах шаардлагатай байсан уу? Хүүхэд гэмтвэл хэн хариуцах байсан юм, хүүхэд уйлуулах, айлгах эрхийг хэн олгосон юм? Өдөр дуудаад л барина биз!!!!!

Иргэн
Иргэн

Тэр Оюутолгой гэрээ 60тэрбум, ЖДҮ-ийг шалгаачээ загдааг бариж хоридог шиг с.баяр,сайханбилэг, баярцогт, элбэгдорж, энхболд, нямдорж гээд шалгах зөндөө хүмүүс байна шүү дээ хориж байгаа эрүүдэн шүүх хэрэгтэй улсаа худалдсан өрөнд оруулсан!!

trewe
trewe

ta nar alban tushaalaa urwuulan buleglen zohion baiguulaltaigaar ene bugdiig hiij bgaag medej bna aa. medehgui humuust shudraga ajillaj bgaa dur uzuuleed nemergui ee, hudal zuil ugaasaa hol yawahgui. ta nar zugeer l alban tushaalaa urwuulj

Холбоотой мэдээ

Back to top button