Нийгмийн

Д.Батдорж: Цахим орчинд бодлоо илэрхийлсний төлөө М.Оюунчимэг гишүүн намайг цагдаад өгсөн

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авч чадаагүй бизнес эрхлэгч нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэдний хувьд тус сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийн хэрэг замхарсан уу, шалгагдаж байгаа эсэхэд цагдаа, АТГ-д асуулга хүргүүлжээ. Уг асуулгын хариуд тэд нарт “Энэ хэрэг шалгагдаж байгаа. Мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байгаа” гэсэн хариу ирсэн гэлээ.

Шалгагдаж байгаа гишүүдийн хариу гарах бүрт олон нийтэд мэдээлэл өгнө гэдгээ хэлсэн юм.

Энэ талаар Жижиг дунд бизнес эрхлэгч залуучуудын төлөөлөл, иргэн Д.Батдорж хэлэхдээ, “Бид гуравдугаар сарын 24-нд УИХ-ын гишүүн Н.Учрал гишүүний аавдаа авч өгсөн 50 сая төгрөгийн зээлтэй холбоотой байцаалт, шалгалтын ажлын явц хэрхэн явагдаж байгаа талаарх асуулгыг АТГ-т хүргүүлсэн. Өнөөдөр уг асуулгын хариу ирсэн ба тухайн хэрэг нь шалгагдаж байгаа юм байна. Өнөөдөр бас нэг хүний хариу гарсан ирж аваарай гэсэн. Өнөөдөр очиж аваад удахгүй мэдээлнэ.

Дараагийн удаад М.Оюунчимэг гишүүнийг хуулийн байгууллагад шалгуулна. Залуучууд бид нар өмнө нь цахим орчинд өөрсдийн үзэл бодлоо бичсэний төлөө УИХ-ын гишүүн М.Оюунчимэг намайг гүтгэсэн хэмээн цагдаад өгсөн байдаг. Эрх мэдэлтэй хүмүүсийг шүүмжлэх юм бол хуулийн хариуцлага хүлээдэг ийм нийгэмд амьдарч байна. Энэ асуудал сонгуультай ямар ч холбоогүй гэдгийг хэлмээр байна. Харин ч сонгууль гээд ЖДҮДС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийн хэрэг хэрэгсэхгүй болчхоод байгаа тул залуучууд бид нар холбогдох газарт нь асуулга асууж байгаа” гэлээ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Авсан бол хариуцлагаа хүлээж сур гишүүдээ

Зочин
Зочин

Энэ залуу хэн нэгний хатгаасаар яваад байгаа юм биш үү. Тийм шударга ажил хийх гээд байсан юм бол ЖДҮ-гийн хэрэг ил болсон үед ярихгүй яасын. Сонгууль дөхөөд ирэхээр цүнх баримаар санагдаж л дээ

ззочиночин
ззочиночин

Бас нэг цүнх барьчих санаатай иймэрхүү өлбийсэн юмнууд олширч байна даа

зочин
зочин

Хүн гүтгэх хуультайг мэдэх үү.

Холбоотой мэдээ

Back to top button