ИХ 20: Буурай хөгжилтэй орнуудын өрийг нэг жил царцаана

Дэлхийн хамгийн чинээлэг 20 орны удирдагчид буурай хөгжилтэй орнуудын зээлийн эргэн төлөлтийг ирэх оны тавдугаар сар хүртэл царцаахаар тохиролцлоо. Ингэснээр нийт 20 тэрбум ам.долларын өрийн дарамтаас гарч, халдварт өвчний эсрэг эдийн засгаа хамгаалах боломжийг олгож байгаа аж.
Өрийн хямрал үүсэхээс сэргийлсэн дэмжлэгт Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас зээлдэгч 76 орон хамрагдах эрхтэй аж. Одоогоор Монголд Хөгжлийн агентлагийн нийт 386 сая ам.долларын санхүүжилт бүхий 16 төсөл хэрэгжиж байна. Хөгжлийн дэмжлэг хүртэгч орнууд энэ онд 40 тэрбум орчим ам.долларын өр барагдуулах хуваарьтай байжээ.
Түүнээс гадна Олон улсын валютын сангийн нэг их наяд, Дэлхийн банк болон бусад хөгжлийн зээлдүүлэгчдийн 200 тэрбум долларын хөтөлбөрийг баталжээ. Одоогоор 210 улс орон, газар нутгийг хамраад буй COVID-19 цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд 3 хувиар саарч, 9 их наяд ам.доллараар тасарна гэдгийг ОУВС анхааруулаад байгаа юм.
Г.ИТГЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.