УЛС ТӨР

А.Сүхбат: Монголчууд сүүлийн 20-30 жил баталгаагүй, химийн бордоотой хүнс хэрэглэлээ

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 21 гишүүний өргөн мэдүүлсэн “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Энэ хуулийн одоо яаралтай хэлэлцэж батална. Наймдугаар сарын эхээр буюу ногоо хураалтынүеэр хэрэгжүүлж эхэлнэ.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Цаг үеэ олсон зайлшгүй батлах ёстой хууль мөн. Монголчууд сүүлийн 20-30 жил баталгаагүй, химийн бордоотой хүнс хэрэглэлээ. Дотор эрхтний өвчлөлөөрөө дэлхийд байнга тэргүүлж байна. Манай тариаланчид хөдөлмөрч хүмүүс.

УИХ-ын О.Баасанхүү: Үнэ хямд байж чадах уу, байнга хангаж чадах уу. Ногоочид намар болохоор муутгахгүй гээд хямд зарж дуусгадаг. Хүлэмж байхгүй. Хаврын ийм тарчиг үед ногоог жирийн иргэд хэдээр авах вэ. Ногоочид ганцхан л юм гуйдаг. Хямдхан үед нь биднээс худалдаад авчих. Ногоо хадгалах газаргүй учир муудахаас нь өмнө зармаар байна гэдэг асуудал тавьдаг.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: О.Баасанхүү гишүүн үнэ хямд байж чадах уу, байнга хангаж чадах уу гэж асууж байна. Чадна гэж хариулмаар байна. Эхний нэг хоёр жилдээ үнэ өсөх байх. Яваандаа үнэ тогтворжиж буурна. Гаднаас маш чанаргүй ногоо, хяналтгүй орж ирдэг. 70, 80 төрлийн химийн бодистой ногоо орж ирдэг. МХЕГ 4-5 төрлийг нь л шалгаж чаддаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин Dorjhand!
Зочин Dorjhand!

Ihenh uls ornud! Baruun euowropinkhn hugjiltei uls ornud humin bordog hergeldggui um bna!mongold 30 jil himin bordogor bordj urgulsn hunsni nogo! Mun haytad urin nogog ih tarialdg um bna! Ter ni hunsni nogoni helver uurchlugdgh het tom eswl

Зочин Dorjhand!
Зочин Dorjhand!

hunsni nogonud bolts hadaglaltad muugar nululud baigag meregjlin humus medser baij! humusin eruul mended anharch iregui!!!hadaglah saw bagtamjtai nogoni zoruud baidggui! Irged hawar haygdl nogoo ihtei nogoo hudaldj awtsgadg!

Холбоотой мэдээ

Back to top button