ТЕГ: Гадаадын тусгай албад иргэдэд урамшуулал өгч мэдээлэл цуглуулж байна

Тагнуулын ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргалаа.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын эсрэг ажиллагаа явуулж буй гадаадын тусгай албадын үйл ажиллагаа сүүлийн үед эрчимжих хандлагатай байгаа. Ихэвчлэн манай улсын зарим иргэдийн эдийн засгийн эмзэг байдлыг далимдуулан мөнгө төгрөг, шагнал урамшуулал өгч хариуд нь мэдээ, мэдээлэл авах зэргээр үйлдэгдэж байна.
Иймд ард, иргэдийг гадаадын тусгай албадын үйл ажиллагаанд өртөхөөс сэрэмжлүүлэх зорилгоор дараах мэдээллийг хүргэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “...Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа даруй мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө...” гэсэн хуулийн зохицуулалттай тул тухайн гэмт хэргийн шинжтэй мэдээ, мэдээллийг Тагнуулын байгууллагад даруй мэдэгдэж байх нь өөрийгөө болон улсынхаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалж байгаа чухал үйлдэл юм











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай тагнуулчид ард иргэдээ дээрэмдэх, архины шилээр толгойг нь хага орхихоос өөр хийж чадах юм байна уу?
тэгээд яг ямар мэдээлэлийг ноцтой гэж үзэх вэ?
Тагнуулын Ерөнхий газрын даргын Но нь илрээд ирэнгүүт янз бүрийн сенсаац дэгдээгээд байгаа юм биш үү.
Одоо нөгөө сэтгүүлчийг аягүй бол гадаадын тагнуул гээд хорьчих юм байна л даа.
Yuu baigaa yum bee tuich bhgui gazar
manaihan sain ajillaj baigaa shyyde.Muusain solongosiig oortoo elsyylj toriin tusgai hamgaalaltand baigaa eronhiilogciinhoo( ner devshigc) gert oruulj bicleg hiij olon niited cacaj toriin esreg gemt hereg yildej baigaa amjiltiig bicne yy.