Нийгмийн

Ч.Ганжавхлан: Манай ТББ-н бүх данс тооцоо нээлттэй

Цагдаагийн байгууллагаас “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаагийн үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй таван үйлдлийг шалгахаар түүнийг дайчлан баривчилж, цагдан хориод байгаа билээ.

Уг хэрэгтэй холбогдуулан нийгэмд сайн үйлсийн явуулдаг хэдэн хэдэн байгууллагын шалгуулах хэрэгтэй гэсэн байр суурь хөврөөд байгаа юм. Үүний дунд өртсөн хүүхдүүдийг хамгаалдаг ТББ-уудын дотор “Лантуун дохио” ТББ-ын нэр ч багтжээ.

Харин тус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхлан өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан шалгуулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

Тэрбээр “Манай ТББ-н бүх данс тооцоо нээлттэй ил тод буюу шилэн данс хөтөлж явуулдаг. Та бүхэн www.lantuu.mn сайт руу ороод хандив гэдэг цэсийг дарвал өдөр, сар, цаг, минуттайгаа хэн хэдэн төгрөг хандивлаж байгааг бас “Зарцуулалт” гэдэг хананд тэр мөнгө хэрхэн зарцуулагдаж байгааг шилэн байдлаар харж болно. Баянхошуу, Улиастай гэдэг автобусанд суугаад нүдээрээ үзэж харж шалгаж болно. Мэдээж үүнийг би ингэж хэлэх нь хангалтгүй болохоор байнга санхүүгийн аудит ордог. Хамгийн том нь олон улсын их дөрвөлийн нэг E&Y аудит юм. Нэг төвийн бүтэн жилийн нийт урсгал зардал ойролцоогоор 360 сая орчим төгрөг байдаг. Харьцуулаад тооцож үзэж болно” хэмээн бичжээ.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Ханна notloh barimt bga yu?

Ханна
Ханна

Маш зальжин аргаар хөрөнгөжидөг ттб ын нэг

Холбоотой мэдээ

Back to top button