НИЙГЭМ

ХЭҮК, Нээлттэй Нийгэм Форум хамтран “ZOOM”-ээр зохион байгуулсан цахим уулзалт хакердуулжээ

Хүний эрхийн Үндэсний комисс, Нээлттэй нийгэм форум хамтран “COVID-19 ба Хүний эрх” сэдэвт цахим уулзалтыг өнөөдөр /2020.04.16/ Zoom аппликэйшнээр зохион байгуулсан юм. Гэтэл тус цахим уулзалт дундаа хакердуулсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тухайн хуралд оролцож байсан оролцогчдыг хэлэлцэх үеэр “Zoom”-ийн хуралд гадны хэрэглэгч урилгагүйгээр орж ирж, доромжилсон зүй бус бичлэгийг гаргасан байна. 

Иймд албан байгууллагууд цаашид "Zoom” аппликэйшн ашиглаж, мэдээллээ алдахгүй байхад анхаарна уу.

Б.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button