УЛС ТӨР

Амралтын газар, фитнес, сауны үйл ажиллагааг нээлээ

Нийслэлийн онцгой комиссын шуурхай ажлын хэсэг хуралдаж, амралтын газар, фитнес заал, сауны үйл ажиллагааг нээх шийдвэр гаргалаа.

Хэдийгээр коронавирусийн тархалтаас урьдчилсан сэргийлэх ажил нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа ч олон хүн нэг дор төвлөрөхөөс урьдчилан сэргийлэх, улс, нийслэлийн эдийн засгийг сэргээх, хувийн хэвшлийнхний үйл ажиллагааг дэмжих, иргэдийг гэр бүлээрээ агаар салхинд гарах боломжийг бүрдүүлэх, Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан А/521 тоот “Иргэдийн эрүүл мэндийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргаж нийслэлийн нутаг дэвсгэр дээр стандартын шаардлага хангах хэмжээнд үйл ажиллагааг явуулж байгаа амралтын газар, аялал жуулчлалын бааз, саун, буудал, бялдаржуулах төв /фитнес/, иогийн клуб, цөөн хүнтэй сургалтын төвийн үйл ажиллагааг нээв.

Эдгээр байгууллагууд үйл ажиллагаа нээж, явуулахдаа үйлчлүүлэгчийн биеийн халууныг хэмжиж дотогш нэвтрүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг хоёр цаг тутамд гүйцэтгэж байх, иргэдийг нэг дор олноор цуглуулахгүй байх, мэргэжлийн байгууллагын зөвлөмж зөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажиллахыг Хотын дарга захирамждаа дурджээ.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Өвөө
Өвөө

За аюулч эхэллээдэ..арай л түргэдсэн шиидвэрү гүй ю. Юун бүх ниитээрээ маск зүүх, юүн 4 метрээс харьцах вэ. Тогтоол шиидвэр нь күй ээ мөн эргэж буцсан, амьдралд ниицэхгүй бх юмаа. 4сарын 30 хүртэл хорио цээр гд зарлаад бсан бш блүү малуудаа

Холбоотой мэдээ

Back to top button