ЭДИЙН ЗАСАГ

“Талх Чихэр” ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна

Монголын хөрөнгийн биржид өчигдрийн байдлаар  I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 67.635.006.09 төгрөгийн үнийн дүн бүхий 476.848 ширхэг хувьцаа арилжигджээ. Үүнээс есөн хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна.

“Баянгол Зочид Буудал” JSC (BNG +8.00%) болон “Талх Чихэр” JSC (TCK +7.19%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Дархан Гурил Тэжээл” JSC (DAR -11.03%) болон “Ремикон” JSC (RMC -10.39%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“TOP 20” индекс 0.2 хувиар өсч 16712.29 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.452.998.702.028.09 төгрөг боллоо.

Эх сурвалж: МХБ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button