Нийгмийн

Жаргалант сумын нутагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нэгдүгээр багийн Тойнбаян-Уул гэдэг газар ойн түймэр гарсан бөгөөд нутгийн иргэд түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Аймгийн төвөөс урд зүгт 210 км, сумын төвөөс урд зүгт 30 км-т ойн түймэр энэ сарын 16-нд гарсан байна. Орон нутгийн иргэд оройн 22 цагт түймрийн тархалтыг зогсоосон бөгөөд өнөөдөр бүрэн унтраахаар ажиллаж байна.

Түймэрт ойн нөхөрлөлийн мод цэвэрлэж, тусгаарласан 20 га талбай өртөж шатжээ. Тус аймгийн хэмжээнд он гарсаар 5 удаагийн ой хээрийн түймэр гараад байгаа ажээ.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button