ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД
Коронавирусийн улмаас нас барагсдын тоо 160 мянга хүрлээ

Дэлхий даяар коронавирусийн улмаас нэг өдөрт 6505 хүн нас барснаар нийт нас барагсдын тоо 160'643 боллоо. Шинээр 81'287 хүнээс халдвар илэрснээр нийт 2'330'150 хүн халдвар аваад байна.
Одоогоор нийт 596'482 хүн эдгэснээр 1'573'025 идэвхтэй тохиолдол үлдсэний 55'265 хүний бие хүнд байна.
Нэг өдөрт хамгийн олон халдварын шинэ тохиолдол илэрсэн улсууд:
- АНУ - 29'057 /Нийт 738'792/
- Их Британи - 5525 /Нийт 114'217/
- ОХУ - 4785 /Нийт 36'793/
- Франц - 3824 /Нийт 151'793/
- Турк - 3783 /Нийт 82'329/
- Испани - 3577 /Нийт 194'416/
- Итали - 3491 /Нийт 175'925/
- Бразил - 3040 /Нийт 36'722/















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.