ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Эрхүү, Буриадад бага насны хүүхэд коронавирусээр өвчилсөн

ЭМЯ коронавирусийн цар тахлын талаар өнөөнөр /2020.04.19/ ээлжит мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл:

Эрхүү, Буриадад бага насны хүүхэд өвдөж байгаа нь эцэг эхчүүд хүүхдүүдээ хамаагүй дагуулж явж байгаагаас болж байна. ОХУ-д өвчилсөн хүний цуснаас плазмыг нь ялгаж эмчилсэн нь үр дүнтэй байсан тул эдгэрсэн хүмүүсийг сайн дураараа цусаа өгөхийг уриалжээ. Мөн ОХУ-д суугаа гадаадын иргэдийн визийг зургаан сар хүртэл сунгана. ОХУ-ын бүх мужид өвчлөл гарсан. Манай улсын Увс, Баян-Өлгий аймагтай хил залгаа тул сэрэмжтэй байхыг сануулж байна.

тус яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

Нидерланд, Бельги, Швейцарт халдвар улам нэмэгдэж байна. Халдварын тохиолдлын тоогоор Турк улс Ираны урд орсон. Алжир, Узбекистан, Хорват улсууд хөл хориогоо сунгасан. Дэлхийн 150 гаруй улсад боловсролын байгууллагын үйл ажиллагаа зогсож, нийт 1.5 тэрбум хүүхэд сургуульдаа явахгүй байгаа юм. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button