УЛС ТӨР

“Х.Ганхуяг намайг гүтгэсэн нь тогтоогдвол би 100 саятай болно. Х.Ганхуягтаа баярлалаа”

УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарч байгаа талаараа мэдээлэл хийлээ. Түүнийг намаасаа гарах болсонтой холбоотойгоор бусад намаас санал ирж байгаа бөгөөд ирэх лхагва гараг гэхэд өөр намд элсэх эсэх шийдвэрээ гаргана гэв.

Энэ талаар тэрээр хэлэхдээ, “Миний бие МАХН-аас гарах өргөдлөө Н.Энхбаяр даргад хүргүүлсэн. Мөн Оюунбаатар даргад хүргүүлсэн. Дөрөвдүгээр сарын 24 гэхэд бие даагчид мөрөө хөтөлбөрөө өгч дуусах ёстой. Зарим намууд надад санал ирүүлж байна. Тухайлбал, Үнэн ба зөв намын дарга Отгонбаатар таны санал таалагдаж байна. Хүлээж авна гэж байна лээ. Би ирэх лхагва гарагт шийдвэрээ гаргана. МАХН-нд 114 мянган хүн саналаа өгсөн. Энэ дагуу МАХН-ыг парламентад суудалтай байлгах нь миний үүрэг байсан. Өнөөдөр намуудыг мөрийн хөтөлбөрүүд засагдсан. Тиймээс эдгээр сонгогчид надад гомдохгүй байх. МАХН-ын гишүүд таалагдаагүй учраас гараагүй. Энэ дагуу МАХН-ын үе үеийн ахмадууддаа баярлалаа. Залуу гишүүддээ амжилт хүсье. Намаасаа гарсан ч намынхаа жирийн гишүүд, одоогийн удирдлагууддаа амжилт хүсье. Нам бүрт авлигачид бий. Авлигачид төрийн эрх мэдэлд байгаа цагт хөгжинө гэж байхгүй. Би АН-д санал тавьсан. Авлига хээл хахуультай холбоотой хүмүүсээ дэвшүүлэхгүй гэх юм бол би ардчиллын төлөө хамтран ажиллахад бэлэн гэсэн. Надад 100 сая төгрөг байхгүй. Гэхдээ 100 сая төгрөгтэй болох боломж бий болсон. Х.Ганхуяг намайг АН-д 100 сая төгрөг өгсөн гэж гүтгэсэн. Би энэ дагуу гомдол гаргасан. Гүтгэсэн нь тогтоогдвол би 100 сая төгрөгтэй болох боломжтой. Тэгэхээр Х.Ганхуягтаа баярлалаа” хэмээн мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Оожоо
Оожоо

Болж байна. Нэг шударга нь ч гэсэн 100 саятай болж л байг . Уул нь УИХ-d шаарик бүтэн цөөхөн гишүүдийн нэг юм шүү. Амжилт хүсье!

Иргэн
Иргэн

Энэ тэгээд ардчилалын төлөө АН-тай хамтарах гэнэ үү? АН чинь 1-рт аль хэдийн авилгачдын нам болсон 2-рт ардчилалын төлөө гэнэ үү? П...здец Капец.Монгол улс талийж өгөх нь ээ?

Холбоотой мэдээ

Back to top button