НИЙГЭМ

Б.Мөнхцэлмэг: ХЗДХЯ-ны баримтуудыг дэлгэсний төлөө торгууллаа

“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн талаар удаа дараа мэдээлэл хийсэн билээ. Тодруулбал, тус хөдөлгөөний гишүүн Б.Мөнхцэлмэг ХЗДХ-ийн сайдтай холбоотой авлига, ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй хэргүүдийн 96 хуудас материалыг саяхан Улсын Ерөнхий Прокурорт хүлээлгэн өгсөн байдаг. ХЗДХ-ийн яам улсын мөнгөөр өндөр үнээр тохижилт хийсэн, сайд Ц.Нямдорж туслахдаа хоёр өрөө байр авч өгсөн зэрэг асуудлуудыг сөхсөн.

Тэгвэл “Бид уучлахгүй” хөдөлгөөний зохицуулагч Б.Мөнхцэлмэгт цагдаагийн байгууллагаас торгуул ногдуулжээ.

Тэрээр энэ тухайгаа, “Торгуулийн шийтгэл авлаа. ХЗДХЯамны хууль бус баримтуудыг дэлгэсний төлөө “Зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийсэн” үндэслэлээр торгууллаа. Бид ХЗДХЯамны дарга нарын авлига албан тушаалын шинжтэй 96 хуудас баримтыг АТГ УЕПрокурорт өгсөн байгаа. Тун удахгүй өөрсдөө хариуцлага  хүлээнэ” хэмээн твиттер хуудаснаа нийтэлжээ.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ганаа
Ганаа

Зөвшөөрлөө аваад л жагсаал цуглаанаа хийчих л дээ. Энэ хүмүүс одоо албаар арга хэмжээ авхуулаад тэрүүгээрээ шоуддаг аргатай болчихсон юм уу хаашаа юм. Тэр Загдаа, Бат-Ялалт байна, тодруулга мндүүлэг өг гээд зарлан дуудах өгөхөд нь очихгүй,

Ганаа
Ганаа

Тэгээд баривчлагдхаараа чухам л хүний эрхийг зөрчсөн,цогтой тэмцэгч ард түмний хүү болоод бүр өлсөж мөлсөөд ч байх шиг.Уг нь чиний хийж байгаа огт буруу зүйл биш, бидний төлөө л алхөм байхын,ном журмаар нь тэмцээд нээнтэг гаогахгүй бай л да

Холбоотой мэдээ

Back to top button