НИЙГЭМ
ТОДРУУЛГА: Шалан дээр зайдас боосон ААН-ийг илрүүлж, арга хэмжээ авна

Өчигдөр /2020.04.20/ цахим орчинд шалан дээр суун зайдас боож буй хоёр эмэгтэйн зураг байршсан. Зургаас стандарт хангаагүй нөхцөлд зайдас үйлдвэрлэдэг байж болзошгүй сэжиг таамаг төрж, иргэд бухимдсан сэтгэгдлээ илэрхийлсэн.
Тэгвэл энэ тухай МХЕГ-аас тодруулахад, “Мэдээллийг хүлээн авсан, ААН-ийг олж илрүүлэх ажиллагаа явагдаж байна. Зөвхөн гэрэл зураг бий. Анх байршуулсан цахим хаяг нь устсан бололтой. Иймд яг ямар компанийн үйлдвэрлэл вэ гэдгийг тогтоох эхний ээлжид хүндрэлтэй байна. Энэ бол үйлдвэрлэлийн горим зөрчсөн асуудал тул олж илрүүлсний дараа холбогдох арга хэмжээг авч ажиллана” гэлээ.
Х.ЭРХЭС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 эмэгтэйг таних хүн байна уу гэж нийтээс асуугаач.
Заваан юмнууд хүнсний үйлдвэрлэл хийж байж шалан дээр байхаас гадна, гартаа бээлгийгүй толгойдоо битүү малгайгүй, амандаа хаалтгүй сууж байна. Бүгдийг нь шахсан хойно хуваадаггүй нэгийг шахаад гаргахаар ороодог.
Нөгөө муулаад байдаг Хужаа нараасаа дээрдэх юмгүй ийм малнууд манайд байдаг л юм байна. Ер нь манайхан хаана, ямар орчинд ямар махаар хийсэн нь тодорхойгүй хиам, зайдас мэтийг хавч идэхээ болих хэрэгтэй.