Д.Нарангэрэл: Дэлхий даяар 2.4 сая хүн коронавирусээр халдварлаад байна

Эрүүл Мэндийн Яамнаас коронавирусийн дэгдэлттэй холбоотой өнөөдөр /2020.04.21/ цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “213 нутаг дэвгэрт коронавирус бүртгэгдээд байна. Нийт 2.4 сая халдварын тохиолдол гарснаас 107 мянган хүн нас бараад байна. 640 мянган хүн эдгэрээд байна. Өвчин хоёр, гурав дахь давлагаагаар гарах магадлалтай байгаа. Бага насны хүүхдүүд амны хаалтгүй яваад байгаа тухай дуудлага мэдээлэл 70 хувийг эзэлж байна. Анхааруулж өгөөрэй гэсэн хүсэлт ирсэн.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: “Америкийн бүсийн нийт бас баралтын дийлэнх нь хойд бүсэд бүртгэгдсэн байна. Хойд Америкт 35 мянган тохиолдол бүртгэгдээд байгаа. Халдварын голомтын цөм болох Нью Иорк болоод байгаа. Өдөрт дунджаар есөн мянган хүн бүртгэгдэж байснаас одоогоор тус тоо буурч байна. АНУ, Канад, Мексик хязгаарлалтаа дахин 30 хоногоор сунгах магадлалтай. Сингапурт шинээр 1426, Японд 347 тохиолдол бүртгэгдээд байна” гэлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: “Өнөөдрийн байдлаар 1228 иргэн тусгаарлагдаад байна. Нийт 5 мянга гаруй хүн тусгаарлагдаж тандалт судалгаанд хамрагдлаа. Өнөөдрийн байдлаар 201 эмч, эмнэлгийн ажилтан хамт тусгаарлагдан үйлчилж байна. Гэрийн тусгаарлалтаас 947 иргэн гарлаа. 383 иргэн хөдөө орон нутагт шилжсэн. Улсын хэмжээнд УОК, Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг ЭМЯ танилцуулж байгаа. Аймаг, дүүргийн нийт 50 гаруй эрчимт эмчилгээний тасгуудыг цахимд холбосон. Маргаашаас сургалт хийнэ. Сувилахуйн сургуулийн 950 оюутан сайн дураараа ажиллаж байна. Гадаадад халдвар авсан иргэдтэй утсаар байнга холбогдож, зөвлөгөө мэдээлэл өгч байгаа хэмээн ярилаа.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.