НИЙГЭМ
Ё.Баатарбилэг: Энэ жил төрийн өмчит их, дээд сургуулийн босго оноо 480 байна
Өнөөдөр /2020.04.21/ БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллээс их дээд сургууль, коллежийн үйл ажиллагаанд холбогдох чиглэл, шийдвэрүүдийг багцлан хүргэж байна.
- 2020-2021 оны бакалаврын зэргийн хөтөлбөрт элсэлт авахдаа босго оноо төрийн өмчийн их, дээд сургуульд 480, хувийн өмчийн дээд сургуульд 410, орон нутгийн өмчийн их, дээд сургуульд 400 оноо байна. Энэ нь өнгөрсөн жилийн жишиг.
- 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын сургалт, диплом хамгаалалт болон төгсөлтийг 2020 оны зургаадугаар сарын 20-ны дотор цахим хэлбэрээр зохион байгуулна.
- Ямар нэгэн хонхны баярыг олноор, бөөгнөрч тэмдэглэхийг хатуу хориглоно. Их, дээд сургуулиуд төгсөгчдийнхөө энэ асуудлыг бүрэн дааж хариуцна.
- Буцалтгүй тусламжаар суралцдаг оюутнуудын мөнгө нь төрийн сангаас орж ирээгүй байсан ч тухайн оюутныг шалгалтад заавал оруулна. Мөнгө удахгүй орж ирнэ.
- Их, дээд сургуулийн элсэлтийг 2020 оны долоодугаар сарын 10-ны дотор орон даяар цахимаар зохион байгуулна.
Х.ЭРХЭС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.