ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: “Интермед”-ийн өвчтөний хариу СӨРӨГ гарсан

ЭМЯ-наас өнөөдрийн /2020.04.21/ 11.00 цагийн ээлжит мэдээллээ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Интермед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэний хариу ЭЕРЭГ гарсан талаар мэдээлсэн.

Тодруулбал, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ, “өнөөдөр /2020.04.21/ үүрээр 05.00 цагт Интермед эмнэлэгт хэвтэж байгаа 69 настай иргэнд тус эмнэлгийнхэн түргэвчилсэн шинжилгээ хийхэд ЭЕРЭГ гарсан байна. Уушгины хатгаа гэсэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан. Тус иргэний хүүхэд нэгдүгээр сард БНСУ-аас ирсэн. Ирээд хоёр сар болоход ямар нэгэн вирус илрээгүй учир гайгүй байх гэж бодож байна. 69 настай иргэний давтан шинжилгээг ХӨСҮТ-д хийж байгаа. Үдээс хойш хариу гарна” хэмээсэн.

Тэгвэл нарийвчилсан буюу PCR-ийн шинжилгээний хариу СӨРӨГ буюу вирус ИЛРЭЭГҮЙ гэдгийг Эрүүл мэндийн яам мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button