Энтертайнмент

Дуучин Д.Болд үнэнч фенүүддээ зориулан 500 пянз гаргана

“The Voice of Mongolia” шоуны шүүгч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд шинэхэн пянзаа гаргахад бэлэн болжээ. Тодруулбал, хоёр цомгийнхоо хит дуунуудаараа “The best of BOLD” нэртэй пянз гаргаж, тун удахгүй үнэнч сонсогчдынх нь гарт очиход бэлэн болсныг цахим хуудсаараа дамжуулан дуулгалаа.

Дуучин Д.Болд хит уран бүтээлээс бүрдсэн пянзаа Япон улсын “Aubrite mastering” студид хийлгэсэн бөгөөд бүх дуунуудаа дахин тохиргоо хийлгэсэн гэдгийг онцолсон байна.

Үнэнч фенүүддээ зориулсан пянзаа 500 ширхгийг л гаргах ажээ. Үнийн хувьд хараахан тодорхой болоогүй байгаа юм байна. Хос пянзанд өмнө нь олны хүртээл болсон 12 цомгоос шилж сонгон оруулсан 20 хит дуу багтжээ.

Уг пянзыг 180 граммын тунгалаг винил материалаар хийсэн бөгөөд ковер дизайныг нь өвөрмөц технологи болох 3D солигддог зурагтайгаар хийсэн гэдгээрээ онцлог аж.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

илжигдоржийн эр авгай

Холбоотой мэдээ

Back to top button