НИЙГЭМ

НОК: Замын хөдөлгөөний хориглолтод мэргэжлийн байгууллагууд үүрэг гүйцэтгэнэ

Нийслэлийн онцгой комисс өнөөдөр орой хуралджээ. Хурлаас гаргасан шийдвэрийг танилцуулав.

НОК-ын дэд дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан: Европын холбооны улсаас ОХУ-аар дамжин Алтанбулаг авто замын боомтоор орж ирсэн транзит тээврийн жолоочоос коронавирус/COVID-19/ илэрсэнтэй холбогдуулан Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас орох, гарах хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний 21:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр УОК-оос гарсан. Хөдөлгөөнийг түр зогсоосонтой холбогдуулан зохион байгуулалтад орж, мэргэжлийн байгууллагууд үүрэг гүйцэтгэнэ. Үүнд НОБГ, НЭМГ, Нийслэлийн цагдаагийн газар, Удирдах газар, Замын цагдаагийн алба болон нийслэл дүүргийн онцгой комиссын үүрэгт байгууллага, албан хаагч нар энд ажиллана.

Онлайн үйлчилгээнүүд бүрэн үйлчилж байгаа учраас дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хугацаанд ард иргэд амны хаалтаа зүүх, гараа сайтар угаах, ариутгах зөвлөмжөө хэрэгжүүлэх ёстой гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button