УЛС ТӨР

Д.Тогтохсүрэн: Сум, орон нутагт улстөржилтийг байхгүй болгоно

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг УИХ-д өргөн барьсан талаар мэдээлэл хийлээ.

Хуулийн төслийг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн боловсруулсан бөгөөд батлагдсанаар улсын болон орон нутгийн чанартай хоттой болох эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байгаа аж.

Энэ тухай тэрээр хэлэхдээ, “УИХ-ын есөн гишүүн энэ хуулийг санаачиллаа. 2018 онд УИХ-аас төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхчиглэлээр ажиллах ажлын хэсгийг байгуулсан. Нийт 6 бүлэг 80 зүйлтэй хууль болсон. Өмнөх хуулиасаа хоёр дахин томорсон. Энэ хуулиас дөрөв, таван зүйлийг онцолж дурдахад:

  • Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэг тус бүрийн чиг үүргийг зааглаж, тодорхой болгосон. Дүүрэг, аймаг, сум, баг, хорооны чиг үүрэг гэх мэт. Хамгийн ойр байгаа нэгжид эрх мэдлийг олгох чиглэл тусгагдсан.
  • Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох ИТХ-д хэд хэд томоохон асуудлыг оруулж өгсөн. Тухайлбал, орон нутагт улстөржилтийг байхгүй болгоход анхаарсан. Сумын ИТХ-д улстөрийн намаас нэр дэвшихгүй. Ингэснээр суманд улстөрчид байхгүй болно. Улмаар иргэдийн төлөөлөгчдийн эгүүлэн татдаг болно. Иргэдийн хуралд намын бүлэг байгуулахыг хориглосон байгаа. Ингэснээр орон нутгийн иргэдийн хурал улстөрийн намаас ангид байна.
  • Засаг дарга төрийн төлөөлөгч байна. Ялангуяа дээд шатны засаг дарга Ерөнхий сайдаас хамааралтай байхад чиглэнэ.
  • Орон нутгийн санхүү, эдийн засаг, татварыг нэмэгдүүлэхэд чиглэнэ
  • Хот тосгонд засаг захиргааны ямар эрх мэдэл өгөх вэ гэдгийг тодорхой тусгасан гэлээ.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Хөдөө сумд бол манынхан улс төржихийг утгаар нь үзүүлж байгаа шүү байнга цуглана бас байнга хов хөөцөлдөнө

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Яг тийм. Хуурамч хаягнаас нүүрээ нууж байгаад гүтгэнэ, доромжилно
Хэрээс хэтэрч байна энэ улс төрчид гэж өөрсдийгөө нэрийдсэн хэсэг шизотой залуучуудхаврын синдром нь хөдөлөөд солиоролдож байна. Харамсалтай юм.

irgen
irgen

Аймгийн тѳвийн албан байгууллагууд бараг бүгд л МАН-ын хамааралтай ш дээ. Тэгээл нэг орон тоо гарангуут дээрээс шаханы чадваргүй хүмүүс орж ирдэг ийм зүйл нь боловсролын салбарт хүртэл орсон нь ирээдүйг эмгэнэлтэй болгож байна.

Сумын төрийн албан хаагч
Сумын төрийн албан хаагч

Хөдөө сумдад улс төр арай л дэндлээ хөгжихгүй зөвхөн улс төрөөр өөрсдөө л ажилтай байхыг л бодож хийж байна.уос төрийн албан хаагчид нь төрийн бүх албан хаагчдынхаа дээр гараа суучихсан.Та нараар сонгогдоогүй иргэдийн саналаар сонгогдсон гэ

Зочин
Зочин

Яг үнэн харамсалтай

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн

Тогтохсүрэн даргаа та улстөржилтийг сум орон нутагт яаж байхгүй болгох юм бэ.Нэг ч хүнийг үг хэлүүлэхгүй,толгойг нь гудайлгаж нугачин дарамтлах юмуу.МАН-с өөр намын гишүүдийг хорьж цагдана гэсэн үг үү.

иргэн
иргэн

Аймагт бол бүүр их улс төрөөр ажил явагддаг болоод чадваргүй хүмүүс ажилчдаа дарамтлаад л байдаг шүү солих болсон шүү

Зочин
Зочин
Reply to  иргэн

Шизотой юмнуудын өвчин хавар болох сонгууль болохоор хөдөлөөд

ждү
ждү

хэн бэ чи юу , их оройтож сэржээ чааваас даа....

Зочин
Зочин

Zssssss teneg uvgun, uls turjiltiig utaanbaataraasaa ehel zoooo

Зочинххх
Зочинххх

Хуцваа чи

Зочин
Зочин

Deerees n daalgawar ugch oron nutgiig budlaintuuldag uls chini jinhene mangaruud shvvdee odoo bvr huduu gin ard tvmnig dugarahgvi boimolj doromjilj duusahnee mangaruud

Холбоотой мэдээ

Back to top button