УЛС ТӨР

О.Баасанхүү АН-ын гишүүнчлэлээ сэргээж, үнэмлэхээ ГАРДЛАА

Өнөөдөр /2020.04.22/ УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн твиттер хуудаснаа Ардчилсан намд элсэж буй тухайгаа жиргэсэн билээ. Энэ дагуу 12:00 цагаас гишүүний үнэмлэхээ гардаж авч буй юм.

АН-ын дарга С.Эрдэнэ: Манай нам 200 гаруй мянган гишүүнтэй хүчирхэг улстөрийн хүчин. Бид улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй хэцүү цаг үетэй нүүр тулж байна. Хэт олонхийг бүрдүүлж буй МАН 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадаагүй. Мөн цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэхээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь үр нөлөөгөө өгөхгүй байна. 1994 онд манай намын гишүүн байсан О.Баасанхүү АН-ын гишүүнээр эргэн ирж, гишүүнчлэлээ сэргээж байгаад талархалтай байна. 1994 оны гуравдугаар сард элсэж байсан. Ардчилсан Намын гишүүний батлахыг гардуулья.

УИХ-ын О.Баасанхүү: Аливаа ардчиллын бүтээн байгуулалтад 300 жил хангалтгүй. Харин ардчиллыг устгахад гурван өдөр хангалттай гэдэг. Миний бие 1994 онд АН-д элсэж, 2011 онд гарч байсан.МАН-ыг дөрвөн жилийн хугацаанд өөрсдийгөө өмөөрлөө. Сөрөг хүчнийг байхгүй болгочхож. Тиймээс АН-ыг сөрөг хүчин болгож, ард түмэнтэйгээ нэгдэж хариуцлага нэхье гэж энэ намд элсэж байна. Ардчилал гэдэг хүнийг нийгмийн гарал, итгэл үнэмшил, шашин шүтлэгээр нь ялгадаггүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
4 сар 22, 2020 13:03

АН МААНЬ ЯДАРЧ ДЭЭ НЭГ НАМ ДАМЖИЖ ОРОХ НҮХГҮЙ БОЛСОН НӨХӨР БУЦААД ИРЭХЭЭР ДАРГА ЦЭРЭГГҮЙ ЖАГСЧИХААД Л БӨХӨЛЗӨЖ НАХИЛЗААД Л ХҮНДЭТ ХАРУУЛ ЗАХИАЛЧИХ ГҮЙ ДЭЭ НЭГ КИНОН ДЭЭР ЭНЭ НОЁНЫХ ЯАЖ УГТАНА БИД.......ГЭДЭГ ШИ

Zochin
Zochin
4 сар 22, 2020 14:16

Uls turd uls turiin y####n gej helleg baidag. Nam damjij suudal goridoj yavdag iim uls hol yavahgui dee

Зочин
Зочин
4 сар 22, 2020 15:00

Зөв сонголт,нэр нь цэвэр з�##�уу.Дэмжиж байна.

Иргэн
Иргэн
4 сар 22, 2020 15:18

Дэмжиж байна. 20 оны сонгуул ар олуулаа болж ирээд МАН ын хулгайч, гэмт хэрэгтнүүдийг төрөөс �######�уулж, өөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг ерөөе.

Иргэн
Иргэн
4 сар 22, 2020 15:21

Энэ УИХ д ганц зөв дуугарч МАН ын хулгайчидтай тэмцдэг гишүүн байв. Одоо маш зөв сонголт хийжээ. Ирэх сонгуул ар ганцаардахгүй байлгүй.

Зочин
Зочин
4 сар 22, 2020 15:38

Батлахаа авч байгаа нь ч ичих юмгүй өгч байгаа нь ч зовох юмгүй жүжиг тоглох юмаа \Эмгэнэлт \

Зочин
Зочин
4 сар 22, 2020 17:52

АН нэр дэвшүүлэх хүнгүй арчаагаа �##�даж байгаа юм байна даа....

Холбоотой мэдээ

Back to top button